СЭТГЭЦ-НИЙГМИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВИЙГ ДҮҮРЭГ БҮРТ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА


Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр  (2025.04.01) зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгээр согтуурах, мансуурах донтой хүнд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний одоогийн нөхцөл байдал, сайн дурын болон албадан эмчилгээ, эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар салбарын төлөөллүүд санал солилцсон байна. 

Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчилгээний дараа нийгэмшүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд хууль тогтоомжид зохицуулалт хийж, цаашлаад олон нийтэд түшиглэн “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-ийг дүүрэг бүрт байгуулж, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай байна” гэжээ.

Хэлэлцэх сэдвийн хүрээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд, ШШГЕГ-ын Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын Харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч Д.Хатанзориг, НЦУГ-ын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга, цагдаагийн хурандаа В.Ариунжаргал, “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-ийн зөвлөх Н.Дэмидмаа, “Мон-Дэм” ТББ-ын Эмчилгээ эрхэлсэн дэд дарга нар О.Бямбадорж нар танилцуулга хийсэн байна.

Сүүлийн жилүүдэд согтуурах, мансуурах донтой хүний тоо ихсэх хандлагатай байгаа тул нийслэл, орон нутгийн энэ төрлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэх, хүний нөөцийг бэхжүүлж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн, “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” байгуулахад хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгджээ. 

“Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ШШГЕГ, ШШЕГ, ТТАХНЭ, НЦУГ, НЭМГ, ЭМХТ, НЭМҮТ, ЭЭХХЗГ, ГССҮТ, Аддиктологийн төв, “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” зэрэг холбогдох байгууллагуудаас 70 гаруй төлөөлөл оролцсон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 7 минутын өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 3 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08