ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХААР ЯРИЛЦЖЭЭ


Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хууль сахиулах байгууллагуудын төлөөллийн хамтаар Монголын хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, өмгөөлөгч Р.Булгамаа, тус холбооны Хүүхдийн эрхийн дэд хорооны тэргүүн, өмгөөлөгч М.Хандармаа нарын хуульч, өмгөөлөгчдийг (2025.03.28) хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр хуульч, өмгөөлөгчдийн зүгээс хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг, ялангуяа бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй алдаа дутагдлын талаар асуудал дэвшүүлж, талууд санал солилцсон байна. 

Цагдаагийн байгууллагаас сахилга, ёс зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүүхдийн эсрэг үйлдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мэдэгджээ.

Энэ удаагийн уулзалтын үр дүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо хамтран мөрдөгч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. 

Уулзалтад ГХУСАЗЗАА-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч А.Амгаланболд нар оролцжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 1 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 1 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 4 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08