ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ


Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулжээ.

Жилд хоёр удаа уламжлал болгон зохион байгуулдаг уг сургалтад энэ удаад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид хамрагдсан байна.

"Хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалтын гол зорилго нь сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг боловсруулж түгээхдээ энэ талын мэдрэмжтэй хандах ур чадвар эзэмшүүлэхэд оршдог.

Ажлын албаны дарга Л.Нямгэрэл сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Мэдлэг, мэдээлэлтэй сэтгүүлчийн хөдөлмөрөөр нийгэмд олон эерэг үр нөлөө гардаг ч мэдлэггүй хэрнээ мэдэмхий сэтгүүлчийн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагавар, хохирогчийг дахин хохироох ч нөхцөл байдал үүсдэг. Нэг удаагийн сургалтаар сэтгүүлчдэдээ бүх талын мэдлэг олгох боломжгүй ч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүргийн хүрээнд тогтмол мэдлэг, ойлголтыг нь тэлж байх нь бидний зорилго юм шүү" гэж онцолжээ.

Сургалтын үеэр Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах чиглэлд баримталж буй бодлоготой танилцахын зэрэгцээ УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх Хүний эрхийн багц хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлснээрээ онцлог байв.

Тус сургалтад сургагч багшаар Жендэрийн зөвлөх, “Хүн тулгуурт хөгжил” ТББ-ын тэргүүн Б.Оюун, Хүний эрхийн үндэсний комиссын референт О.Тодбулаг, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын шинжээч О.Мандах, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнхбаяр, ГХУСАЗЗАА-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах нар ажиллажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 3 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08