ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 327 ДУГААР АНГИЙН АХЛАХ БАЙЛДАГЧ Г.БАЯНЖАРГАЛ АВТОМАТЫН ЗАДАРГААГ 5 СЕКУНДЭД ГҮЙЦЭТГЭЖЭЭ


Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид “Мотобуудлага, тагнуул, төрөл мэргэжлийн шилдэг бүлэг, тоот” шалгаруулах тэмцээний үеэр олон бахдам амжилтыг үзүүлжээ.

Зэвсэг хүчний Хуурай замын 10 нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид буудлага, маршийн гүйлт, норматив, саадын зурвас, инженер, хими гээд олон төрөлд онцгой амжилт үзүүлж, онжавуудын бахархал болон гялалзсан байна.

Саяхан ахлах байлдагч болон түрүүч хоёр галын бэлтгэлийн магазин сумлах нормативыг 17, 22 болгож бууруулсан. Харин Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч ахлах байлдагч Г.Баянжаргал автоматын задаргааны нормативыг 5-хан секунд болгож чаджээ. Г.Баянжаргал нь ангидаа бэлтгэл сургалтын үеэр 4-5 секундэд гүйцэтгэснээ онцолж, тэмцээний үеийн автомат хатуу байсныг ч дурдсан байна. Галын бэлтгэлийн автоматын задаргааны нормативыг 12 секундэд амжиж гүйцэтгэвэл “Онц” дүнгээр тооцогддог юм. 

Г.Баянжаргал цэргийн албанд ирэхээс өмнө “Амгалан өртөө” төмөр замын байгууллагад гагнуурчин хийдэг байсан, халагдаад ахлагчаар улирахаар төлөвлөж байгаа аж. 

Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн сургалтаар дамжуулан мөрдэстэй алба хаагч болоод “Талын чоно”-доо үүрэг гүйцэтгэх нь түүний ойрын зорилго юм. 

Ахлах байлдагч Г.Баянжаргал Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцсоноор хамгийн дотнын андуудтайгаа ч таарсан. Арван жилийнх нь найзууд Зэвсэгт хүчний 119, 326 дугаар ангиудад алба хааж байгаа, энэ сургууль намайг олон онжавуудтай болгож, мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээж, бас автоматын задаргаанд өөрийн амжилтаа дархлахад тусалж байна гэжээ.

                             Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 3 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08