ДОРНОД АЙМГИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 327 ДУГААР АНГИТАЙ ТАНИЛЦЖЭЭ


БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас Дорнод аймаг дахь Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулжээ.

Тус ангийн сургалтын офицер хошууч А.Манал сурагчдад ангийн товч танилцуулгыг хүргэж “Эр хүн та хугацаат цэргийн алба хаах үүрэгтэй” сэдвээр, ахлах дэслэгч Ц.Чимэддорж Зэвсэгт хүчний үүсэл хөгжлийн тухай мэдээлэл өгөхийн сацуу “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвээр яриа өрнүүлсэн байна. Мөн хөгжмийн салааны бүрэлдэхүүн урлагийн хэсэгчилсэн тоглолтоор, зэвсгийнхэн зэвсэглэл техникийн үзэсгэлэнгээр сурагчдад бэлэг барьжээ.

Энэ үеэр сурагчдад хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй орчин нөхцөлд зочлуулж, цэргийн байр, цэргийн гал тогоо, сургалтын танхимуудыг танилцуулсан юм.

                  Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ 2 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА 2 цагийн өмнө
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 4 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 5 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… 2025/08/02
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01