БНСУ-Д ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ, ТУС УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХАД АНХААРАХЫГ ХҮСЖЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд 1990 оноос хойш хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцолсон байна. 

Мөн манай улсын чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш орон болох БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн 35 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг дүгнэж, цаашид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсжээ. Тухайлбал, “Солонго-I, II'' орон сууцны хороолол, “10 аймгийн төвийн дулааны станц” зэрэг төслийг эрчимжүүлэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцлон дурдсан байна. Хоёр улсын иргэдийн солилцоог дэмжих хүрээнд монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсжээ.

Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэсэн байна. Хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн бэхжиж, хоёр тал хот байгуулалт, ашигт малтмал, эрчим хүч зэрэг салбарт томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлж байгаад баяртай буйгаа илэрхийлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023, 2024 онд БНСУ-д хийсэн айчлалын үеэр хэлэлцэн тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон дурдсан байна. Тухайлбал, газрын ховор металлын салбарын хамтарсан хорооны уулзалт Сөүл хотноо болсон, судалгааны ажил эрчимжиж буйг хэлсэн аж. Түүнчлэн хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэжээ.

Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулан хөгжүүлэх, хоёр улсын иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Элчин сайд үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэсэн байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 3 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08