Ц.ТУВААН, Б.ЖАВХЛАН, Б.ДЭЛГЭРСАЙХАН НАР ХАНГИ, ГАШУУНСУХАЙТ, ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЖЭЭ


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар тэргүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.  

Ажлын хэсэг тэргүүлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгснөөс гадна ААН-үүдээс тавьсан зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр болсон байна. 

Монгол Улсын экспорт, импортын хамгийн том боомтуудын дунд Ханги боомт байршдаг бөгөөд гадаад худалдааны эргэлтэд хүч нэмэх чухал гарцуудын нэг. Тус боомтын хүчин чадлыг өргөтгөх замаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн хоёр улсын хил төмөр замаар холбогдсоноор Замын-Үүд, Гашуунсухайтын боомтын ачааллыг хуваалцах төдийгүй хүлээгдэж буй уул уурхайн төслүүдийн үйлдвэрлэл эхлэхэд Ханги боомт экспортын гол гарц болох юм.

Нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд Ажлын хэсэг төвлөрч буй. Гашуунсухайтын боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын 55 хувь, зэсийн баяжмалын экспортын 60 хувь нь гардаг. Тус боомтоор өдөрт нүүрс тээврийн 1000 гаруй автомашин хил давж байна. 

Гашуунсухайт боомтын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа хэдий ч нүүрсний зах зээлийн үнийн уналтаас үүдэн хилийн татан авалт буураад байгаа. Яг энэ байдал Шивээхүрэнгийн боомт дээр ч яригдаж байна.
Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай найман аж ахуйн нэгж нүүрс экспортолж байна. Компаниуд нүүрсний олборлолтын өртгөө бууруулах, экспортын бодит хэмжээгээ нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ онд 25-26 сая тоннд хүргэхээр төлөвлөж, шийдвэрлүүлэх асуудлуудаа нэгтгэн Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Тус боомтоор ААН-үүд өнгөрсөн онд 24 сая тонн нүүрс экспортолсан байна. 

Уурхай гүнзгийрч, хөрс хуулалтын хэмжээ нэмэгдэж, тээврийн зай уртсан, нүүрс олборлолтын өртөг жил бүр өсөж байгааг аж ахуйн нэгжүүд хэлжээ. Мөн нүүрсний АМНАТ тооцох жишиг үнийг эргэн харах, хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний хомсдол аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлын нэг болж байгааг дурдсан аж.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан экспортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн түвшинд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэж, хамтдаа зах зээлийн сорилтыг даван туулна гэсэн байна. 
Сүүлийн өдрүүдэд хил, гаалийн дотоод сүлжээний доголдлоос үүдэн нүүрсний тээврийн нэвтрэлт Шивээхүрэнгийн боомтод удааширчээ. Энэ байдлыг даруй сайжруулах, сүлжээний доголдол цаашид үүсэхгүй байх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд сайд нар даалгасан байна. 

Ажлын хэсэг томилолтын хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомтын нарийн царигийн төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, Шивээхүрэн чингэлэгт терминал, AGV тээвэр болон “Тэлмэн Ресурс” компанийн хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн төслийн талбайгаар зочилж, төслийн явцтай танилцжээ. Нүүрсний давхаргын метан хий олж илрүүлэх гурван ч төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Нүүрсний давхаргын метан хийг ашигласнаар агаарын бохирдлыг багасгах, эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр бий болох боломжтой. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 3 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08