Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Зарубежгеология компанийн ерөнхий захирал А.С.Десяткинийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр талууд хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагаа, болон Монгол Улсад “Олон улсын өсвөрийн геологичдын олимпиад”-ыг зохион байгуулах талаар харилцан санал солилцсон байна. Өсвөрийн геологичдын олимпиадыг 2025 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, ШУТИС болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг хангаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна