ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУРАГЧИД ЦЭРГИЙН АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


Зэвсэгт хүчний 167 дугаар анги “Эх оронч монгол-Их сэргэлтийн жил”-тэй уялдуулан Зэвсэгт хүчин болон ангийн үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Цэрэг-эх оронч” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ.

Сурталчилгааны ажлын хүрээнд эх орноо хайрлах, хамгаалах үзэл санааг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний үүрэг, ач холбогдлыг танилцуулах, мөн залуучуудын цэрэг-эх оронч хүмүүжил, хариуцлагатай иргэн байх ойлголтыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн харилцан яриа, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулсан юм.

Тус үйл ажиллагаанд мотобуудлагын батальоны захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга ахмад Э.Эрболд, ажиллагааны ахлагч сургагч ахлагч Э.Эрдэнэцогт нараар ахлуулсан бүрэлдэхүүн оролцож, сурагчдад Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний өнөөгийн хөгжил, эх орноо хамгаалахад залуусын оролцоо ямар чухал болох талаар мэдээлэл өгч, өөрсдийн туршлагаасаа хуваалцсан байна.

Сурагчдын сонирхлыг татсан энэхүү сургалт, сурталчилгааны ажлаар дамжуулан тэд эх оронч үзэл, хариуцлагатай иргэн байх ёс зүйн талаарх ойлголттой болж, ирээдүйд эх орныхоо хөгжил, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулах урам зориг авч чадсан юм.

                                                     Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАГА АНГИЙНХНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 15, ДУНД, АХЛА… 10 минутын өмнө
НАЙМДУГААР САРЫН 4,7-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА 1 цагийн өмнө
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … 1 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ 4 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА 5 цагийн өмнө
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 7 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… 2025/08/02
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01