ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЧИНГИС ХААН МУЗЕЙД ЗОЧИЛЖ, ШҮХЭРЧИН ДАЙЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ


“Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид "Чингис хаан" музейд өчигдөр /2025.03.12/ өдөр саатаж, эх түүхийн жимээр аялжээ.

Мөн “Шүхэрчин дайчид” хэмээн ард олондоо үнэлэгдсэн дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ жил түүхт 60 жилийнхээ ойг тэмдэглэх тус ангийнхан хагас зууны түүхэн хугацаандаа Зэвсэгт хүчний “Онц” болон “Тэргүүний анги”-ийн болзлыг 20 гаруй удаа хангасан шилдэг хамт олон болохоо түрүүч, байлдагч нарт онцолж, цэргийн албанд нь амжилт хүссэн байна. 

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн хугацаат цэргийнлба хаагчдад эх түүхээрээ бахархах, дэлхийн мянганы суут хүмүүн, эзэн богд Чингис хаан болоод түүнийг залгамжлагч хаадын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, алдар суу, үйл хэргийг сурталчлан таниулах хүрээнд "Чингис хаан" музейн тайлбартай аялалд урьж байгаа юм. 

                                                 Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАГА АНГИЙНХНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 15, ДУНД, АХЛА… 9 минутын өмнө
НАЙМДУГААР САРЫН 4,7-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА 1 цагийн өмнө
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … 1 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ 4 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА 5 цагийн өмнө
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 7 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… 2025/08/02
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01