СПОРТЫН БООЦООТ ТААВРААС БУСАД ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРИГЛОНО


Засгийн газрын өнөөдрийн /2025.03.06/ хуралдаанаас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үндэсний валют ямар нэгэн хяналтгүйгээр гадагш шилжиж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, магадлалыг урьдчилан тооцоолж үр дүнг таамаглах боломжтой спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, харин спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглох талаар тус хуулийн төсөлд тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохицуулсан байна.

Мөн мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс,  цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага болон Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд нэг зуун мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг зөрчлийн шийтгэлийг чангатгахаар, Банкны тухай хуульд нэмэлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг байхаар тусгажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 40 минутын өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО Өчигдөр
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08