ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. 

“Газрын зөвшөөрөл олгох, харилцааны зохицуулалт, асуудлууд” сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах шинжээч С.Уранмандах, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц. Ихбаяр , “Газартай холбоотой захиргааны актад хамаарах маргааны шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр Хуульчдын холбооны судлаач Г.Оюунболд нар илтгэл тавилаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ "Өнөөдөр газрын зөвшөөрөл олгох эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлыг шийдэхээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Монголын хуульчдын холбоо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь, мөн уг хэлэлцүүлэгт газрын зөвшөөрөл олгох харилцаанд холбогдох бусад оролцогч талууд өргөнөөр оролцож байгаа нь өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн, энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу газрын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтод эерэг үр дүн, дэвшилт гарна гэдэгт итгэлтэй байна. Анхны хэлэлцүүлэг үр дүнтэй болж байна" гээд цаашид хуульчдын дунд олон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дурдав.

Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсантай холбоотойгоор хамтын ажиллагааны хүрээнд анхны хэлэлцүүлэг маш амжилттай зохион байгуулагдлаа. Аливаа асуудал шүүхэд очихоос өмнө цэгцэрч байх ёстой, асуудлыг шийдэх зорилготойгоор хууль байдаг. Бүр болохоо байсан үедээ л шүүхэд очдог байх ёстой юм. Энэ хэлэлцүүлэгт төрийн албан хаагчид шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцож, хуулийг зөв хэрэгжүүлэх тал дээр сонирхолтой зүйлүүд ярилцлаа, тодорхой саналууд гарах байх гэсэн юм.

Хэлэлцүүлгээр газар болон газрын маргаантай асуудлууд нь олон талын асуудал, хүндрэл бэрхшээл дагуулдаг яригддаг учраас хууль эрх зүйн шинэчлэл дээр нэгдсэн нэг зөвлөмжтэй болж хуулийн хэрэглээний ялгаатай байдлыг халах, хуулийн шинэчлэл дээр хуульчид нэгдсэн нэг санал санаачилга гарган ажиллах, дараа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулан хууль дээр санал авах ажил хийхээр болов. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 4 цагийн өмнө
ХАЙРЛУУЛАХ УУ...? 8 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 10 цагийн өмнө
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 13 цагийн өмнө
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ Өчигдөр
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ Өчигдөр
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… Өчигдөр
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 2025/12/11
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 2025/12/11
СОЁЛТОЙ ХАКЕР 2025/12/11
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 2025/12/11
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 2025/12/11
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2025/12/11
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/10
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 2025/12/10
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 2025/12/10
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07