Ч.ӨНӨРБАЯР: ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА БОЛ ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫН НЭГЭН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ҮНЭЛЭМЖ ЮМ


Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр яам, агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, олон улсын болон судалгаа шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн нийт 130 гаруй төлөөлөгч оролцсон “Эрсдэлийн удирдлагыг төрийн байгууллагад хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг хааж, үг хэлсэн юм. 

Ч.Өнөрбаяр "Аливаа бодлого, шийдвэр, зохицуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд тухайн үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог хангах, тухайн асуудлын хүрээнд боломжит хэмжээнд олон талын төлөөллийн байр суурь, санал бодлыг сонсох, хэлэлцэх шаардлагатай байдаг.

Ингэснээр тухайн бодлого, шийдвэр нь онол төдийгүй практик хэрэгцээ шаардлагад нийцсэн, талуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн, бодит, хэрэгжих боломж, магадлал бүхий шийдвэр болдог.

Энэ утгаараа эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгдсэн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг засаглалын түвшинд авч үзэх, эрсдэлийн удирдлагыг тухайн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн шигтгэх вэ, байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэгэн хэсэг хэрхэн болгох вэ, эрсдэлийн удирдлагын дадал хэвшил, соёлыг хэрхэн бий болгох вэ гэдгийг байгууллагын түвшинд олон талаас харж, сэтгэж, хэлэлцэх боломжийг олгосон өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнтэй, өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж боллоо хэмээн онцлов.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид зөвхөн нэг талаас мэдлэг, мэдээлэл олгох бус асуудлыг олон талаас хэлэлцэн харилцан суралцаж, хамтран ажиллалаа.

Эрсдэлийн удирдлага бол хариуцлагатай засаглалын нэгэн шалгуур үзүүлэлт, үнэлэмж юм. Энэхүү тогтолцоог бэхжүүлэхэд бидний өнөөдрийн хэлэлцсэн, суралцсан, хамтран ажилласан явдал чухал ач холбогдолтой юм.

Ялангуяа “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бодлого”, түүнийг хэрэгжүүлэх заавар зэрэг баримт бичгүүдэд та бүхний санал, зөвлөгөө, шүүмжийг тусган сайжруулан боловсруулах болно.

Хэлэлцүүлэгт оролцсон та бүхэнд, баялаг мэдээлэлтэй, сонирхолтой илтгэл бэлтгэн оролцсон хүндэт зочдодоо тухайлбал Сангийн яам, Үндэсний аудитын газар, “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл, хүндэт зочдодоо талархал илэрхийлье.

Мөн панелистаар оролцсон Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Монголын ипотекийн корпораци, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын төлөөлөл, хүндэт зочид та бүхэнд талархал илэрхийлье.

Илтгэл танилцуулсан, панелистаар оролцсон эдгээр байгууллагын эрсдэлийн удирдлагын туршлага, сургамж нь төрийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд жишээ болон түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна" гээд цаашдын хамтын ажиллагаа, ажил үйлсэд нь амжилт хүссэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 43 минутын өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО Өчигдөр
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08