С.ЖАВХЛАНБААТАР ОЛОН УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ

Admin
3 цагийн өмнө

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Олон улсын цөмийн энергийн агентлагийн Ерөнхий захирал Уильям Д. Магвүүдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын эрчим хүчний шилжилт болон тогтвортой эрчим хүчний шийдлүүдэд оруулж буй хувь нэмрийн талаар ярилцжээ.

С.Жавхланбаатар уулзалтын үеэр уул уурхай Монгол Улсын эдийн засгийн тулгуур хэвээр байгаа бөгөөд ДНБ-ний гуравны нэгээс илүү, экспортын 90 хувийг бүрдүүлдэг. Гэсэн ч эрчим хүчний хэрэглээний 20 хувийг импортоор хангаж байна. Монгол Улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувиас дээш хүргэж, нүүрсний хэрэглээг бууруулах зорилт тавиад байна. Засгийн газар байгалийн хийд шилжих, дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжихэд анхаарч байна. Түүнчлэн Монгол Улс Францын компанитай хамтран ураны төслийг эхлүүлсэн нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чухал алхам болж буйг тэмдэглэжээ.

Уулзалтын үеэр мөн Дэлхий нийтийн цөмийн эрчим хүчний хөгжил, тэр дундаа жижиг модуль реакторууд (SMR)-ын ач холбогдлыг онцгойлон хэлэлцсэн байна. 
Уильям Д. Магвүүд цөмийн эрчим хүчний салбарт тулгамдаж буй өндөр өртөг, нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлагдмал байдал, хүний нөөцийн дутагдал зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэхэд Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа. Монгол Улсыг олон улсын цөмийн санаачилгуудад оролцох, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдахыг уриалсан байна.

Уулзалтаар хоёр тал дараах ажлуудыг тохиролцжээ.

  • Жижиг модуль реакторууд (SMR) болон уул уурхайн салбарын талаарх тайланг Монголын талд хуваалцах
  • Монголын төлөөлөгчдийг олон улсын цөмийн эрчим хүчний арга хэмжээнд оролцуулах, тухайлбал, SMR болон том реакторуудын хууль эрх зүйн асуудлаарх хуралд урих
  • Цөмийн төслүүдийн олон нийттэй харилцах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох чиглэлээр Монголын талд мэдээлэл өгөх

Энэхүү уулзалт нь Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, эдийн засгийн болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлж буй алхмуудыг бататгасан чухал үйл явдал боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 40 минутын өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО Өчигдөр
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08