Ц.ТУВААН САЙД ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ ХҮСЖЭЭ


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын Газрын тос, химийн үйлдвэрлэлийн корпораци (SINOPEC)-ийн дэд ерөнхий захирал Нү Шуанвень, Олон улсын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Дай Лици нарын төлөөлөлтэй Бээжин хотноо уулзалт хийжээ.

БНХАУ-ын төрийн өмчит Газрын тос, химийн үйлдвэрлэлийн корпораци (SINOPEC)-ийн хувьд 1990 оны 2-р сарын 9-нд байгуулагдсан, дэлхийн томоохон газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн нэг бөгөөд дотоод, гадаадын газрын тос, байгалийн хийн хайгуул, бүтээн байгуулалт, шинэ эрчим хүч, газрын тос боловсруулах, хөрөнгө оруулалт хийх зэрэг олон улсын иж бүрэн цогцолбор бүхий дэлхийн болон бүс нутгийн хэмжээний компани юм.
Талууд газрын тосны хайгуул судалгаа, ашиглалт, олборлолтын чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, хоёр талын хүчин чармайлтын үр дүнд хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан манай мөнхийн хөрш БНХАУ-ын нөлөө бүхий томоохон компанитай газрын тосны хайгуул, судалгаа, ашиглалт олборлолт дээр амжилттай хамтран ажиллаж ирсэн. Энэ хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлж, шинэ шатанд эхлүүлэх хүсэл сонирхолтой байгаа гэжээ.

Тэрбээр Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг дурдаад тус үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн тасралтгүй, тогтвортой эх үүсвэрээс бүрдүүлэх хүрээнд газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх шаардлага тулгарч байна. Иймд манай улсын газрын тосны томоохон хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч, техник технологийн болон болон санхүү, хүний нөөцийн чадавхитай, олон жилийн арвин туршлага бүхий СИНОПЕК компанийг Монгол Улсын газрын тосны хайгуулын нээлттэй талбайнуудад хайгуул судалгааны ажил явуулж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүсжээ. Түүнчлэн байгалийн хийн судалгаа хайгуул хийх, олборлох асуудал чухлаар тавигдаж буй энэ цаг үед уг чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг сайд Ц.Туваан онцолсон байна. 

Газрын тос, химийн үйлдвэрлэлийн корпораци 2001 оноос эхлэн Монгол Улсын Зүүнбаянгийн төсөл дээр гэрээлэгч болон үйл ажиллагаа хэрэгжүүлэгч болсон. 2024 оны сүүл хүртэл тус төсөл нэг сая тонн түүхий тос олборлож экспорлосон. Монгол Улсын төсөвт 184 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон АМНАТ-аар 133 сая ам долларыг төлсөн. Орон нутагт нийт 151 ажлын байрыг бий болгосон. Уг төсөл 2031 он хүртэл ашиглалтын хугацаатай, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулж байна гэж тус компаний дэд ерөнхий захирал Нү Шуанвень танилцуулжээ.
Тэрбээр СИНОПЕК компанийн Шенли орд газрын Дуншен компанийн газрын тосны үйл ажиллагаанд анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Та бүхэнд нэн тэргүүнд талархлаа илэрхийлье. Хоёр орны харилцан хүсэл сонирхол дэмжлэгийн хүрээнд энэ төсөл цаашид урт удаан хугацаанд үргэлжлэх шаардлагатай бөгөөд төслийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх санал дэвшүүлж байна гэсэн байна. 

СИНОПЕК компанийн хувьд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлдэг олон улсын компани бөгөөд хууль журмын дагуу, бүхий л түвшинд тогтвортой, урт удаан хугацааны, найдвартай үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Цаашлаад газрын тос, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Талууд дээрх чиглэлүүдээр санал солилцож, хамтдаа ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 36 минутын өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО Өчигдөр
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08