ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН НИСЭХ БУУДЛЫН АЭРОДРОМД ИХ ЗАСВАР ХИЙХ АЖЛЫГ ЗУРГАДУГААР САРЫН 1-15-НЫ ДОТОР ХИЙЖ ДУУСГАНА


Зам, тээврийн сайдын өнөөдрийн /2025.02.10/ шуурхай хуралдаанаар салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд, сайдын шуурхайгаас  өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцжээ. Мөн яам болон харьяа газрын дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна. 

Үүнд: 

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Өмнөговь аймаг, Даланзадгад чиглэлийн нисэх буудлын аэродромд их засвар хийх, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах ажлыг богино хугацаанд хариуцлагатай, чанартай хийхийг үүрэг болгов. Аялал жуулчлалын сезон эрт эхэлсэн тул энэ ажлын гүйцэтгэлийг 2025 оны зургадугаар сарын 1-15-ны хооронд хийж дуусгахыг анхаарууллаа.
  • 2025 онд авто замын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлууд болон өнгөрсөн онд хэрэгжсэн төслүүдийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулахыг Авто замын бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгожээ. Тэр дундаа гадны хөрөнгө оруулалттай ажлууд, гадаадын зээл тусламжаар баригдах авто замын томоохон төсөл хөтөлбөрүүдийг салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд, ажлын хэсэгт тодорхой танилцуулж, Засгийн газраас баримталж буй бодлого шийдвэрийн дагуу үр ашигтай автозам барих бодлого дээр төвлөрч ажиллахыг онцгойлон анхааруулсан байна. Мөн өнгөрсөн онд авто замын салбарт хэрэгжсэн төслийн ажлуудад төсөв санхүүжилтээ урьдчилаад авчихсан хэрнээ одоо болтол ажлаа эхлээгүй компаниудын талаарх мэдээллийг танилцуулж, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж хариуцлага тооцож ажиллахыг сануулжээ.    
  • "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэх, чиг үүргийн давхардлыг бууруулах ажлын хүрээнд байгууллага тус бүрийн дарга нар   бүтэц орон тооны нарийвчилсан судалгаа мэдээлэл, давхардлыг арилгах асуудлыг  шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн төмөр замын салбарт бүртгэлтэй үхмэл хөрөнгийн талаарх мэдээллийг танилцуулах, барилгын ажлын явцыг нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ. Төрийн зардлаар барилга байшин түрээслэх асуудлыг зогсоож,  төр аль болох цомхон бүтэцтэй, бага эд хөрөнгөтэй, чанартай хариуцлагатай, хурдан шуурхай ажиллах ёстойг онцолсон байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 59 минутын өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО Өчигдөр
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08