Увс аймгийн Боршоо хилийн боомтод “ХУРДАН” киоск машин байршуулснаар иргэд бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл авах зэрэг төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос авахаас гадна бүхий л төрлийн төлбөр тооцоог төлж цагаа хэмнэх боломжтой боллоо.
Ингэснээр тус боомтоор нэвтрэх иргэдийн урсгалыг хурдасгах, хяналтыг сайжруулах ач холбогдолтой юм.
Өнгөрсөн жил Боршоо боомтоор 146 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн бол 43 мянга орчим тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөн бүртгэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна