УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛААР ИХ БРИТАНИЙН КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ


Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан Их Британийн “Skyral” программ хангамжийн компанийн захирал Николас Жон Блэр болон холбогдох албаны төлөөлөгчдийг өчигдөр /2025.02.06/ хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Зам, тээврийн яаманд хүрэлцэн ирж, ажил хэрэгч санал солилцож байгаад талархал илэрхийлээд, 2024 оны 12 дугаар сард Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны төлөөгчдийн хамт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан  айлчлал хийгээд ирсэн тухайгаа дуулгасан юм.

Энэхүү айлчлал нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бодлого үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх, түүний дотор их багтаамжийн зорчигчийн төмөр зам, метро, хөнгөн галт тэрэг байгуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхэд Их Британийн чадварлаг компаниудтай хамтран ажиллах, туршлага судлах зорилготой байсныг онцлон дурджээ.

“Skyral” компани нь Их Британийн Лондон хотод төвтэй бөгөөд орчин үеийн програм хангамж, технологийн шийдлийг ашиглаж, эх орондоо болон олон улсад үндэсний аюулгүй байдлын салбар, эрчим хүч, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээний томоохон байгууллагуудад тодорхой чиглэлээр симуляци буюу компьютрийн загварчлалыг боловсруулж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар стратегийг оновчтой болгох, үр ашгийг олох, эрсдлийг тодорхойлох, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх олон талын үйлчилгээг боловсруулдаг, санал болгодог компани юм.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус компанийн төлөөлөгчдөд 2025 онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг танилцуулаад энэхүү бүтээн байгуулалтын ажил нь Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг амжилттай даван туулахад хэр оновчтой шийдэл болох, түгжрэл хэдэн хувиар буурч, замын хөдөлгөөний зорчилтын хурд яаж нэмэгдэх, иргэдийн сэтгэл ханамжийн байдал хэрхэн дээшлэх талаар олон талын судалгаатай, үр дүнтэй загварчлалыг хамтран хийж гүйцэтгэхээр санал солилцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 8 цагийн өмнө
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 9 цагийн өмнө
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 12 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 13 цагийн өмнө
СОЁЛТОЙ ХАКЕР 18 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 19 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 19 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 20 цагийн өмнө
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… Өчигдөр
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… Өчигдөр
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… Өчигдөр
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… Өчигдөр
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… Өчигдөр
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 2025/12/09
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 2025/12/09
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 2025/12/09
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07