УЛААНБААТАР ХОТОД УХААЛАГ КАМЕРЫН ХЯНАЛТЫГ НЭВТРҮҮЛЖ, НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ЦАХИМ СИСТЕМД ШИЛЖҮҮЛЖЭЭ


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын IV хуралдаан болжээ.

Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн агентлаг, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцсон байна. Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр халаах шийдэл, Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар болон хотын уулзвар, гарцуудад суурилуулсан ухаалаг хяналтын камерын систем болон нийтийн тээврийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, төр, хувийн хэвшлийн бүх камерын мэдээллийг нэгтгэж, мөн хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулдаг болжээ..

Хотын дарга Х.Нямбаатар “Хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг хянах боломжтой. Тухайлбал, гал түймрийн мэдээллийг камераар хэмжих, үерийн усны түвшинг хэмжих, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, мэдээлэл холбогдох ажилтан, албан хаагч нарт дамжуулагдана. Хотын төвийн нэг гол уулзварт л хяналт хийхэд өдөрт 100 мянган зөрчил илрүүлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийг баримтлаагүй ийм их зөрчил гарч байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцох соёлыг бий болгох хэрэгтэй. Дээрх хяналтын камеруудаар эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломжтой. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ач холбогдолтой. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах суурийг тавьж буй” хэмээв.

Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн талаар Шуурхай штабын хуралдаанаар онцлов. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны карт мөн бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөр төлөх боломжийг бүрдүүлээд байна. Жишээлбэл, хамгийн сүүлд нэвтрүүлсэн UBcard аппликейшнийг утсандаа татаж суулгаснаар QR кодоор төлбөр төлөх, зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах, ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах, тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах, замчлуулах, нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх, нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн нийтийн тээврийн автобусыг шинэчилснээр нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн нийтийн тээврээр зорчилт 14.3 хувиар нэмэгдсэн байна. Цаашид нийтийн тээврийн автобусыг саадгүй явуулахын тулд авто замаа өргөсгөх, шинээр барих, нэгдүгээр эгнээгээр зорчуулах зэрэг зохицуулалтыг үргэлжлүүлэн хийнэ.

Автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, тамхи татах, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил их хэмжээгээр багасаж байна. Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж, автобусны буудлууд дээр лед дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна. Лед дэлгэцээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 36 минутын өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО Өчигдөр
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08