Б.ДЭЛГЭРСАЙХАН: АВЛИГЫН АСУУДАЛД ХОЛБОГДСОН АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛНЭ


Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас “Бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд, ялангуяа нийслэлд хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудад холбогдох газрын дарга нар, инженер техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг өнөөдөр /2024.01.24/  болсон шуурхай хуралдааны үеэр сануулжээ. Мөн шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжилж, ажлаа эрчимжүүлэхыг үүрэг болгосон байна.      

Түүнчлэн Зам, тээврийн сайдын зүгээс салбарын хүрээнд баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт, шалгалт, зарчмын асуудлуудыг тодорхой дурдсан байна. Тухайлбал, ЗТЯ-нд гадны зээл тусламжаар хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг сайжруулж, чанар стандартыг хангаж ажиллах тал дээр Ажлын комисс томилж ажиллуулахыг үүрэг болгожээ.  Хариуцлагагүй ажилласан, гадны зээл тусламж хөрөнгө оруулалтын ажилд гадаад, дотоодын байгууллагууд зуучилдаг, авлигын асуудалд нэр холбогдсон албаны хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно гэсэн байна. .

Автозамын салбарт сонгон шалгаруулалт зарласан зарим тендерийн асуудлыг дахин харах, санхүүжилтийн асуудалтай нь уялдуулан эдийн засгийн үр ашигтай ажлаа эхэнд нь төлөвлөөд явахыг санал болгожээ.

Зам, тээврийн салбар энэ онд олон том бүтээн байгуулалтын ажлуудыг эхлэх учир яамны дарга удирдлагууд, төрийн алба хаагчдын шинэ томилгоо, гадаад дотоодын томилолт, ээлжийн амралт, өвчтэй чөлөөтэй гэх шалтгаанаар чөлөө хүсдэг байдлыг тухай бүр салбарын сайдад мэдээлж байхыг үүрэг болголоо.  Мөн он дамнан амарч байгаа зарим газрын дарга нарт 2025 онд ээлжийн амралт байхгүй гэдгийг онцгойлон анхааруулаад салбарын  сайдын хувьд төрийн бодлогыг дэмжиж ажиллах, төрийн ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэх ажлын хүрээнд салбарын ажлыг шахаж ажиллана. Албан бичгийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, ажлыг богино хугацаанд шуурхай хийх үүднээс ЗТЯ-ны газар хэлтсийн дарга нар, алба хаагчид нэгдсэн нэг бодлоготой, үр дүнтэй хамтарч ажиллахыг хүсжээ.  

Нийслэлтэй хамтран ажиллана

Зам тээврийн яам энэ онд нийслэлд  хийгдэх олон том бүтээн байгуулалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын хүрээнд  Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбар хоорондын зохицуулалтыг шуурхай хангаж ажиллах үүднээс холбогдох газрын дарга нар уулзалт товлож,  төслийн ажлуудтай биечлэн танилцах хэрэгтэйг онцолжээ.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил төрийн өмчит компаниудын тоог бууруулах,  нэгтгэх, татан буулгах ажлын хүрээнд  “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”-ыг нэгтгэж, чиг үүргийн давхардлыг бууруулах ажлыг шат дараатай хийдэг тул холбогдох байгууллагууд ажлаа богино хугацаанд цэгцэлж, өдөр тутмын бусад үйл ажиллагаа, салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Ялангуяа төмөр замын байгууллагуудад хийж гүйцэтгэсэн болон дутуу түүхий яваа олон том ажлууд бий. Хоёр байгууллагыг нэгтгэх  ажлын хүрээнд эд хөрөнгө завших, хөрөнгө эзэнгүйдэх явдал гаргахгүй байхыг анхааруулсан байна. Бүтэц орон тооны хувьд, нарийвчилсан бүртгэл судалгааг яаралтай хийж, давхардлыг арилгах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгожээ..  

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулах ажлын хүрээнд  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр гишүүдийн олонх нь дэмжсэн. Төмөр замын агентлагийг байгуулахдаа  “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, тодорхой тооны орон тоог шилжүүлэх, нэгтгэх замаар зохион байгуулан ажиллаж байгааг дуулгав. Зам тээврийн яамны зүгээс төрийн үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай явуулах  боломжийг бүрдүүлж, бодлогыг тодорхойлж ажиллана гэдгийг мэдэгдлээ.   

Засгийн газрын тохируулагч агентлаг ИНЕГ-ын үйл ажиллагаатай биечлэн танилцана

2025 онд хэрэгжиж эхэлсэн Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу ИНЕГ-ыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулахаар холбогдох шийдвэрүүд нь гарсан. Энэ дагуу ИНЕГ бүтцийн өөрчлөлт хийгээд дуусаж байна. Цаашид байгууллагын менежментийг илүү сайжруулж,  үр ашигтай ажиллах хүрээнд 2025 онд  ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилт биелэлттэй  биечлэн очиж танилцах болно  гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэлээ. 

Мөн нисэхийн салбарт ихээхэн шүүмжлэл дагуулдаг навигацын орлогоор нэгнээ шагнаж урамшуулдаг, тэтгэлгээр сургадаг асуудлыг таслан зогсоож, боловсон хүчний зохицуулалтыг Зам тээврийн яам бодлогоор дэмжиж, шаардлагатай зохицуулалтыг хийж ажиллана гэдгийг дахин анхааруулав.  

Агаарын тээврийн салбарынханд “Монголд зочлох жил”-ийн ажлын хүрээнд үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулж ажиллахыг үүрэг болгоод, МИАТ ТӨХК-д нислэгийн цаг хоцроох асуудлыг таслан зогсоох, үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангаж ажиллахыг дахин санууллаа.  

Шуурхай хуралд харьяа газрын дарга нар 90 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг хэлээд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулсан юм.   

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанд танилцуулсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгож, үүрэг чиглэл өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 10 цагийн өмнө
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 11 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 12 цагийн өмнө
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 15 цагийн өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 15 цагийн өмнө
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 16 цагийн өмнө
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 19 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 19 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 23 цагийн өмнө
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … Өчигдөр
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА Өчигдөр
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… Өчигдөр
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… Өчигдөр
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 2025/12/08
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
MISS INTERNATIONAL 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧААР КОЛУМБЫН МИСС ТОДОРЛОО 2025/11/27
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03