УЛААНБААТАР ХОТЫН I ТОЙРОГ ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ШУУРХАЙ ШТАБЫН ГИШҮҮДЭД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабт өчигдөр /2025.01.18/ ажиллажээ.

Шуурхай штабын ээлжит хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэх, нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ, ДЦС-5-ыг байгуулах ажлын явц, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн шалгалтын дүгнэлт зэргийг хэлэлцэв. Хуралдаанд УИХ дахь улс төрийн намуудын төлөөлөл болон нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар, НИТХ, Улаанбаатар хотын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцжээ. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж оролцох бүрэлдэхүүн ийнхүү өргөжиж олон талууд хамтарч нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр санал нэгдэж буйд Ерөнхий сайд талархаж буйгаа илэрхийлсэн байна.


Улаанбаатар хотод 2025 онд түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус зэрэг ес, агаарын бохирдлыг бууруулах ТЭЦ-5, Сэлбэ, Баянхошууг орон сууцжуулах төсөл зэрэг тав, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Туул усан цогцолбор, Шинэ зуунмод хотын дэд бүтэц зэрэг долоон мега төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ мега төсөл тус бүрд асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын мега төслүүдээс өнөөдрийн байдлаар 20 төсөл эхэлсэн байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх босоо тэнхлэгийн I тойрог замын төсөлтэй танилцлаа. Энэхүү зам нь 23,7 км урт, Наадамчдын гүүрнээс эхэлж Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг дайран Туулын хурдны замтай огтлолцоно. Төслийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусах шатандаа орсон, ирэх зургаадугаар сард тендер зарлан, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрт шилжүүлэх ажил эхэлсэн. Сонгинохайран дүүргийн 31-р хорооны иргэн Н.Түмэнцэцэгийнх нарны цахилгаан үүсгүүрээр гэрийн халаалтаа шийджээ. 2023 оны тавдугаар сард энэ халаалтаа тавиулсан. Гал түлэхгүй, нүүрстэй зууралдахгүй, дулаахан, тав тухтай байдаг хэмээн иргэн Н.Түмэнцэцэг Ерөнхий сайдад танилцууллаа. Цахилгааны төлбөр нь сарын түлшний мөнгөтэй ойролцоо гарч буй тул эдийн засгийн хувьд хүндрэл багатай байгааг ярьсан юм.

Улаанбаатар хотод нарны энэ үүсгүүрийг 70 айлд нэвтрүүлсэн. Нэмж 100 айлыг хамруулж буйг холбогдох албаныхан Ерөнхий сайдад танилцууллаа. Энэхүү нарны үүсгүүр нь байгальд ээлтэй, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Засгийн газраас нэг хувийн татварын хөнгөлөлт олгох шийдвэр гаргасантай холбоотойгоор зарим аж ахуйн нэгж нарны үүсгүүрийг ажилтан, албан хаагчдынхаа гэрт суурилуулах хүсэлтийг ихээр тавьж эхэлснийг албаныхан мөн ярьж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд дараах үүрэг, даалгаврыг өгчээ.

Үүнд, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд ашиглах зорилгоор Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн өр төлбөртөө хураан авсан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 30 орон сууц, дуусаагүй 7 блок 540 айлын орон сууцны барилгыг тодорхой нөхцөлөөр нийслэлийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгосон байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 2 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08