Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Төрийн албаны зөвлөл хамтран төрийн албан хаагчдын сэтгэл ханамж, төрийн албан хаагчдын цахим ур чадварын судалгааг хийхээр уулзаж, санал солилцжээ.
Судалгааны дүнд үндэслэн төрийн албаны үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг дээшлүүлэх, цахим үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд төрийн албыг илүү үр дүнтэй, иргэдэд ойр болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Мөн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулахад судалгааны зорилго чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна