Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн аж.
Тухайлбал, 2024 оны 12 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.65 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.72 сая төгрөгийн үнэтэй байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.27 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна