ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ СОНСГОЛЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх сонсголыг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангах үндэсний зөвлөлийн гишүүд, ГБХНХЯ, ХБХХЕГ-ын төлөөлөл, нийт 30 гаруй хүн оролцож байна. Түүнчлэн Боловсрол, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны бүх газар, хэлтэс, харьяа байгууллагын нэгжийн удирдлагууд зөвлөлийн гишүүдийн асуултад хариулж, оролцсон.

Энэхүү арга хэмжээг Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны улс орнуудын тайланг хэлэлцдэг загвараар зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Сонсголын үеэр тухайн салбарын хууль тогтоомж, бодлого Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцэж байгаа эсэх, энэ чиглэлээр зарцуулсан хөрөнгө, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа байдал, салбарын барилга байгууламж, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, ажиллагчдын ойлголт, хандлагыг өөрчлөх чиглэлээр хийх байгаа ажил зэрэг нийтлэг асуудлын хүрээнд тусгайлан томилсон илтгэгч гишүүд асуулт асууж, холбогдох яамд хариулт өглөө.

Сонсголын үеэр танилцуулсан зөвлөмж, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн цаашид тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээрх авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж, албан даалгаврыг боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хурлаар батлуулан хэрэгжилтийг хангах юм.

Яамдын онцлог ажлаас дурдвал:

Боловсролын яам сургууль цэцэрлэгийн барилгын жишиг зурагтай болж, салбарын шинээр ашиглалтад орж байгаа барилга, байгууламжийг бүх хүнд хүртээмжтэй төлөвлөдөг болсон.

Сангийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шинэ зардлын ангилал үүсгэж, 2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын, Эрүүл мэндийн, Хууль зүй, дотоод хэргийн яамны төсөвт 2,5 тэрбум төгрөг тусгасан байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам түрээсийн орон сууцны хөгжлийн бэрхшээлтэй хүний квотыг 5 хувиас 10 хувь болгохоор ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 2 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08