Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн судлаач, ахлах референт Т.Оюунаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллажээ.
Хяналт, үнэлгээний үндэсний хорооны ажлын алба болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, салбарын хяналтын чиглэл болон төрийн албан хаагчдын дунд хууль эрх зүйн орчин, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 21 аймагт сургалт, хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Тус сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт, дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч 80 гаруй албан хаагчдад ажлын байранд болон цахимаар зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна