Ч.ӨНӨРБАЯР: ТӨРИЙН БОДЛОГО, УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТАД СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ АШИГЛАГДАХГҮЙ, УЧИР ДУТАГДАЛТАЙ ЯВЖ ИРСЭН


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар "Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд судалгааны байгууллагын үүрэг оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. 

Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Тандалт судалгааны багийн ахлах судлаач Н.Баярмаа болон бусад судлаачид, төрийн байгууллагын 33 судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцсон байна. 

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өндөр бүтээмжтэй, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, эрхэм зорилгын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тандан судалгааны чиглэлээр ажиллах талаар санал солилцсон юм. 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ "Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил нийгэм, эдийн засгийн олон чиглэлээр судалгааны байгууллагууд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэсэн хэдий ч нэг зүйл учир дутагдалтай явж ирсэн нь төрийн бодлого, улс төрийн шийдвэр гаргалтад судалгааны үндэслэл ашиглагдахгүй, тооцоо судалгаагүй маш олон баримт бичиг, цааснуудыг үйлдвэрлэснээр амлалтын шинжтэй, тунхаг болж үлдсэн туршлагууд бидэнд бий. Сүүлийн жилүүдэд манай судалгааны байгууллагууд илүүтэй чадамжтай, нээлттэй ажиллах боломж бүрдсэн байна. Хууль тогтоох үйл ажиллагаанд тинк танк хүрээлэнгүүд байгуулагдан ажиллаж байгаа нь судалгаа суурьтай шийдвэр гаргалтыг бий болгож буй томоохон жишиг" гэж онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн нэг чиглэлийн судалгаа, мэдээллээ давхардуулахгүй байх, судалгаа, арга зүйгээ бие биедээ хуваалцдаг, харилцан туршлага судалдаг байх нь зүйтэй. Тиймээс тогтмол уулзаж, мэдээлэл, судалгааны дүгнэлтүүдээ солилцож ажиллахад бэлэн байна гэсэн байна. Монгол төрийн бодлого эрдэмтэд, судлаачид, номч мэргэдээ үнэлдэг, шийдвэр гаргах түвшинд оролцуулдаг туршлагыг байгууллагынхаа, Засгийн газрын түвшинд маш хурдацтай нэвтрүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийлжээ. Дугуй ширээний уулзалтаар цаашид судалгааны байгууллагуудаа дэмжин ажиллах, судалгааны хүрээлэнгүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаа бас мэдэгдсэн юм..

Тандалт судалгааны багийн ахлах судлаач Н.Баярмаа 2022 оны Засгийн газрын Хяналтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор чиг үүргийн дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, судалгаа шинжилгээ хийх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр ажилласан. Мөн төрийн байгууллагуудад Процессын дахин инженерчлэл хийж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар товч танилцуулга хийжээ.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн Үр дүнгийн шинжилгээний багийн ахлах судлаач Б.Отгонсүрэн төрийн бүтээмж, процессын дахин инженерчлэлийн тухай танилцуулж, Процессын дахин инженерчлэл бол төрийн бүтээмжийг дээшлүүлэх тактикийн арга хэрэгсэл гэдгийг тэмдэглэв. Процессын дахин инженерчлэл нь манай улсад сүүлийн жилүүдэд гарч ирсэн ойлголт биш бөгөөд төрийн зардлыг бууруулах, үр дүнг дээшлүүлэх зорилгоор 1998 онд Засгийн газрын тогтоол гарч байсан. Засгийн газрын 2023 оны тогтоолоор Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газарт процессын дахин инженерчлэл хийх тогтоол гарч, ЗГХХГ чиг үүргийн дагуу ажиллаж, тодорхой үр дүнд суурилсан зөвлөмжүүдийг гаргаж байгаа тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол төр бүтээмжтэй, үр дүнтэй байхын тулд Төрийн албаны процессын дахин инженерчлэлийг хийж, үр дүнг хэмжих шаардлагатай. Өнөөг хүртэл Засгийн газрын олон шийдвэр, бодлого, үйл ажиллагаанууд шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд суурилаагүй явж ирсэн цаг хугацаа их. Тиймд бид цаашид төлөвлөлтөөсөө эхлээд судалгаанд суурилах, гарцыг үр дүнтэй байлгах, үр дүнг бий болгох бодлогыг эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд бид үр дүнгээ хэмжиж ирээгүй бөгөөд маш олон арга хэмжээнүүдийг дэвшүүлж, төлөвлөдөг. Гэсэн хэдий ч бодлого нь зорилтдоо хүрч чадсан эсэхээ тодорхойлж чадахгүй байна. Орцоос гарц хүртэлх үйл явцдаа мониторинг хийж чадаж байгаа ч эргээд нийгэм, эдийн засгийн амьдралд ямар үр дүн, өөрчлөлтийг авчирсан, хүрэхийг хүсэж байсан үр дүн үнэхээр гарсан уу, бидний баримталсан бодлого оновчтой арга зам мөн байсан эсэхийг хэмжихгүй байгаад бидний урт, дунд хугацааны бодлого хэрэгжиж чадахгүй байгааг онцолсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 7 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 10 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 11 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 11 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 11 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 11 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 12 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 12 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08