ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХҮН БҮРД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦОЛЛОО


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн байгууллага албан тушаалтны хууль, тогтоомж, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, салбарын ажлын уялдаа холбоог хангах, хуульд нийцээгүй дүрэм журмыг цэгцлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, Төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, мөн төрийн албаны шинэтгэл дээр Монголын Хуульчдын холбоо, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа дурдаад уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлжээ.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Хуульчдын холбоо нь одоогоор 6600 гаруй гишүүнтэй шүүгч, прокурор, өмгөөлөгч, төрийн болон бусад хувийн хэвшлийн хуульчид бүгд багтдаг. Сургалтын чиглэлээр нэгдмэл байдлыг бий болгох зорилгоор 200 гаруй хөтөлбөр 80 гаруй сургагч багш, судлаачид ажиллаж байна. Хяналт хэрэгжүүлэх гэдэг бол маш өргөн бөгөөд чухал ажил юм. Төрийн байгууллагын албан тушаалтны хууль хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд үйлчлэх үйл ажиллагаанд хяналт тавих нь их хүнд ажил. Захиргааны байгууллагууд, төрийн байгууллагын албан хаагчид л хүний эрхийг зөрчдөг судалгааг бүгд мэдэж байгаа. Хуулийг ялгаатай хэрэглэдэг, үгүй бол огт хэрэглэдэггүй, хууль зөрчдөг, авлига албан тушаалын хэрэг нийгэмд хавтгай болсон. Энэ асуудлыг засах тал дээр хуульчид ажиллаж байгаа бөгөөд хамтарч дуу хоолойгоо гаргах ёстойг талархан хүлээж авч байна гэсэн байна. 

Төрийн байгууллагуудад хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хууль дээдлэх, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, хуулиар удирдуулдаг, хуулийг их бага хамаагүй зөрчсөн хүн бүрд хариуцлага хүлээлгэдэг ажил дээр анхаарч ажиллах шаардлагатайг хоёр тал онцлон дурдлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 15 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 19 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 19 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 19 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 20 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 20 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 20 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13