ХЗДХЯ, ЦЕГ, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИДТАЙ ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, Дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид хамтран “Процессын дахин инженерчлэл”-ийг ЦЕГ дээр хийхтэй холбогдуулан анхны санал солилцох уулзалт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллжээ.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, болон бусад удирдлагууд, Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Cүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон бусад удирдлагууд оролцсон байна.

Процессын дахин инженерчлэл сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ТСБ-ийн Үр дүнгийн шинжилгээний багийн Ахлах судлаач, доктор (Ph.D) Б.Отгонсүрэн процессын дахин инженерчлэл хийгдсэн байгууллагуудын судалгааг танилцуулжээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: ЦЕГ нь өөрсдийн санаачилгаар процессын дахин инженерчлэл хийлгэх хүсэлт тавин, төрийн байгууллагуудын манлайллыг үзүүлж энэхүү санаачилгыг эхлүүлж байгаад талархалтай байна. Төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл ханамжийн баталгаа, ажлын ачаалал бууруулах, ажил чиг үүргийн давхардлын асуудал дээр анхаарч ажиллах шаардлага хэрэгцээ байна. Цагдаагийн байгууллагад дэвшилттэй олон зүйл байгаа. Цагдаагийн байгууллага нь аймаг, дүүргээ бүсчлэн ангилж албан хаагчид, мөрдөн байцаагч нарын ажлын ачааллыг бууруулах, иргэдийн санал гомдол өргөдлийг шийдэх асуудлууд дээр анхаарч ажиллах, төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, албан байгууллагын дүрэм журмыг хялбаршуулах, цэгцлэх чиг үүргийн давхардал дээр анхаарах шаадрлагатай харагддаг. Ачаалал ихтэй газраа хүний нөөцөө хэрхэн шийдэх гэх мэт том зургаар стратеги төлөвлөгөөтэй ажиллах боломжыг судлавал энэхүү ажил үр дүнтэй байх болно гэж харж байна гэв.

ЦЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Сүхболд: Цагдаагийн байгууллага нь одоо байгаа асуудлаа засан залруулъя гэдэг ажлын хүрээнд хүний нөөц, үйл ажиллагааны чиглэл дээр дотоодын болон гадаадын судалгааны байгууллагуудаар судалгаа хийлгэн, хэрэгжүүлэх ажлын талаар та бүхэнд танилцууллаа. Цагдаагийн байгууллага нь өөрчлөлт шинэчлэлийн ажлаа анхан шатнаас нь эхлүүлэх санаачилга гаргаад ажиллаж байна. Цагдаагийн байгууллага нь лавлагаа мэдээллийн ажлуудаа бүгдийг цахимжуулах, иргэдийн өргөдөл гомдол хаана байгаа, хэрхэн шийдэгдэж байгаа мэдээллийг иргэн хүн гар утаснаасаа авах, мөрдөн байцаах ажиллагааны мэдээлэл хүргэх гэх мэт ажлуудыг шинэчлэн бүртгэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын хамгийн гол ажил нь урьдчилсан сэргийлэх ажил гэж үзээд энэхүү албыг өргөжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын бүтэц цаашид яаж ажиллах, байгууллагын захиргааны удирдлагын бодлого, стратеги төлөвлөгөө нь цаашлаад яам, болон төрийн байгууллагуудтай уялдуулан нэг зүгт харсан нэг бодлого хэрэгжүүлсэн байхаар төлөвлөн ажиллах болно.

Процессын дахин инженерчлэл хийснээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллах, иргэдийн гомдлыг түргэн шуурхай шалгадаг байх, мэдээлэл хүргэдэг байх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх, албан хаагчдын ажлын ачааллыг хэрхэн бууруулах асуудлууд дээр шийдэл гарна гэж итгэж байна.Цагдаагийн байгууллагын зүгээс та бүхэнтэй бүхий л талаар хамтарч ажиллах болно гэлээ.

Төрийн үйлчилгээний чанар, байгууллага, албан тушаалтны бүтээмжийг дээшлүүлэх, үр дүн, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий процессын дахин инженерчлэлийн ажилд оролцогч талуудын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголт, хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжийг олон талын судалгаа, шинжилгээнд суурилж гаргадаг бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчдад “Процессын дахин инженерчлэл”-ийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт амжилттай зохион байгуулагдав. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 1 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 1 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 5 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08