УЛААНБААТАР ХОТОД НҮҮРС ТӨРӨГЧИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ АСУУДЛЫГ СУДАЛНА


Нийслэл Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 27 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ хурдаараа 2030 он гэхэд 2,5 саяыг давах төлөвтэй байна. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл ерхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцууд, унсэн сан, замын тоос шороо, ил задгай хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. 

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн жилүүдэд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч зорьсон үр дүнд хүрч чадаагүй байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын CO2 хүлэмжийн хий ялгаруулалтын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 30,7 хувь өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Тиймээс нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг тархмал эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсад туршигдсан, дэвшилтэт технологи бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь богино хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам хэмээн судалж байна. Дэлхийн ихэнх хотууд шингэрүүлсэн нефтийн хий /LPG/-г дулааны эрчим хүчний эх үүсвэрээр сонгож цэвэр, аюулгүй, хүртээмжтэй, хор нөлөөгүй, илүү үр ашигтай болохыг нотолсон. Улаанбаатар хотын гэр хороололд уг төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх боломжтой.

Танилцуулгатай холбогдуулж Засгийн газрын хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод бие даасан тархмал эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс өөр дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудлыг судалж, танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 15 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 19 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 19 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 19 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 20 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 20 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 21 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13