ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ДАХЬ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ГЭХ ЗҮЙЛ ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ТАТВАРЫНХАН ҮЗЭЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт Сангийн яаманд ажиллах үеэрээ "2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж,  зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн" гэжээ. 

Мөн 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй.Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг сануулсан байна. Түүнчлэн мнай улсын орлого олж байгаа гол салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрснээс хамааралтай. Олон улсын чиг хандлага нүүрснээс татгалзаж ногоон эдийн засагт шилжиж буй учир нүүрсний экспорт багасвал үүнд бэлтгэлээ хангаж, анхаарч ажиллах ёстойг хэлэв.


           
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн Татварын ерөнхий газарт ажилласан байна. 

Татвар төлөгчтэй харилцах ажлыг цахимжуулсан. Цахимжилтыг эрчимжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгааг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн танилцууллаа.  Татварын хуулийн шинэчлэлийн өмнө жилд 5000-6000 татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулдаг байсан бол 2023,2024 онд 1500-2000 болж гурав дахин буурсан гэв. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 158 мянган аж ахуйн нэгж бий, тэдгээрийн орлогын 10.1 хувийг татвар эзэлж байгаа нь бүс нутагтай харьцуулахад өндөр тоо биш. 212 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдэлдэг. Татвар төлөгчдийн илүү таатай ажиллах нөхцөлийг судалж байгаа. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах бодлого нэвтрүүлнэ. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн ялгаатай татвар тогтоох ажлын судалгааг хийж байгаа гэв. 

Татварын ерөнхий газрын албан хаагчид Ерөнхий сайдад саналаа хэлсэн байна. НӨАТ-ыг сар бүр авч байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг талаар санал хүсэлт их ирдэг. Түүнчлэн Эрүүгийн хууль дахь татвар төлөхөөс зайлхийсэн гэдэг зүйл заалтыг өөрчлөх, мөн татвартай холбоотой Засгийн газрын зарим тогтоол журмыг шинэчлэх шаардлагатай гэдгийг тэд хэлжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэднийг саналыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлээд татварын реформ хийх ажлын бэлгэл хангахыг үүрэг болгов. Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстойг онцолжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 27 минутын өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 2 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 2 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08