С.ЖАВХЛАНБААТАР ИТАЛИ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Итали улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пикарэтта нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Европын Холбооны гишүүн, Монгол Улсын гурав дахь хөрш болох Итали улстай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр салбарын яамны зүгээс бодлогоор дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аж үйлдвэр, эрдэс баялаг, уул уурхайн чиглэлээр тусгагдсан томоохон төслүүд тухайлбал, нүүрс, химийн үйлдвэр, зэс, гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, ураны төсөл болон эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр, ашигт малтмалын нөөцийн талаар товч танилцуулсан юм.

Итали улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ тус улсын Леонардо компани Монгол Улсын Үндэсний геологийн албаны удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсоныг дурдаад манай улстай геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа хиймэл дагуулын тусламжтайгаар агаараас геологийн хайгуул болон орд газруудад хяналт тавих, хүний нөөцийг бэхжүүлэх, компани хооронд холбоо тогтоож хамтран ажиллах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах сонирхолтой буйгаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ 22 минутын өмнө
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА 51 минутын өмнө
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01