ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ, ХҮНЛЭГ БУС, ХЭРЦГИЙ ХАНДАХААС АНГИД БАЙХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ


УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газартай хамтран “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.10.30/ зохион байгуулжээ. Хэлэлцүүлэг төрийн бусад байгууллагын үйл ажиллагаан дахь конвенцын суурь зарчмуудын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөв болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийг татан оролцуулах сэдвийн хүрээнд болсон юм.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр, хүний эрхийг хангах нь эхлэлтэй ч төгсгөлгүй тэмцэлтэй яг адилхан. Эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэл бол төгсгөлгүй тэмцэл гэдгийг онцолж хэлье. Эрүүдэн шүүлтийн олон улсын нэмэлт протоколд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий механизм нь төсвийн хараат бус байдлыг хангасан байхаар тусгасан. Тиймээс нэн тэргүүнд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколд нийцүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаатай холбогдох зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, хараат бус байдлыг бүрэн баталгаажуулах, эрх зүйн орчныг нэг мөр бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Олон улсын гэрээ конвенцид заасан Convention against Torture гэдгийг монгол хэлнээ анх орчуулахдаа эрүүдэн шүүлт гэж утга агуулгыг хязгаарлаж орчуулснаас болж зөвхөн хууль хяналтын байгууллага бус бусад салбарт гарч байгаа хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг доромжлон харьцах зэрэг хүний эрхийн зөрчлийг бүрэн илэрхийлэх боломжгүй болгосон юм. Энэ асуудал манай улсын нэгдэн орсон гэрээ конвенцыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэж байгаа эсэхийг анхаарах ёстой гээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.


Тус хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд оролцож үг хэлсэн. Тэрбээр энэ удаагийн парламент олон намын төлөөллийг хангасан нь хүний эрхийг хангах чиглэлд дорвитой шинэчлэл боломж бүрдсэн гэж дүгнэж байна. Миний бие УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд ардчилал, хүний эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллана. Нэн тэргүүнд  2025 оны ажлын төлөвлөгөөгөө баталсан. Парламент хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй байж, журмаар бус хуулиар эрх зүйн хэм хэмжээг зохицуулдаг байхад чухалчлан анхаарч ажиллана. Мөн бид хүний эрхийн зөрчлийн маргаантай гэгдэх хорих анги, цэргийн анги зэрэг байгуулагуудад очиж, бодит байдалтай танилцахаар төлөвлөж байна. Хэрэг хүлээлгэх буюу тодорхой субьектын эрх ашгийг хангахын тулд хүний сэтгэл зүй, бие махбодь, нэр, төр, алдар хүндэд хууль бусаар болон хуулийн халхавчаар халдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт энэ чиглэлээр хэлэлцэх 10 гаруй илтгэлийг анхааралтай сонсож, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо бодлого, шийдвэртэй тусгаж ажиллах болно гэв.  



Хууль зүй, дотоод хэргийн сайд О. Алтангэрэл, үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор  зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Тус үзэл баримтлалын хүрээнд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох зохицуулалт бүхий Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. НҮБ-ын  Монгол Улс дахь суурин зохицуулагч, ноён Тапан Мишра, НҮБ-аас  эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 40 жилийн ойг тохиож байгааг онцлоод Монгол Улс конвенцид нэгдсэн үүргээ чандлан биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.


Хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаа- Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаар ирүүлсэн өргөдөл, гомдолд хийсэн дүн шинжилгээ”, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавьжээ. 

Мөн Авлигатай тэмцэх газрын Эрүү шүүлт тулгах, мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хянан шийдвэрлэлтийн нөхцөл байдал”, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах “Хүний эрхийн зөрчил, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ”, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал”, СЭМҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Анхболд “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 2 цагийн өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 2 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 3 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 3 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 18 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 18 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 19 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 20 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 22 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… 2026/09/21
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11