БООМТЫН СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ДӨРВӨН ЧИГЛЭЛИЙН АЖИЛ ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ


Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2024.10.25) нэгдсэн хуралдаанд  “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээллийг танилцуулсан юм.

Засгийн газар эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлсэн. Зургаан багц тус бодлогын нэг “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дөрвөн чиглэлийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Нэгдүгээрт, боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажлыг хийж, ашиглалтад оруулсан байна.

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 8 гарцыг 20, экспортын 4 гарцыг 24 болгож нэмэгдүүлсэн. Мөн инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, нэгдсэн удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадлын авторентген болон хилийн хяналтын бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар зорчигч болон тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтэрч, иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрджээ.

Замын-Үүд дэх ачаа тээврийн шинэ цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 3 гарцыг 22, экспортын 2 гарцыг 5 болж нэмэгдүүлэн, 28 барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, зам талбайн гэрэлтүүлэг, холбоо дохиолол камержуулалт, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна.

Гашуунсухайт боомтын барилга байгууламж, зам талбайг өргөтгөн шинэчилж, зорчигч болон ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарцыг 3, экспортын 1 гарцыг 3 болгон нэмэгдүүлж, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 10 гарцтай болгож олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо, дохиолол, камержуулалтыг хийснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна. Мөн тус боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хайрхан багт хил хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, дэд өртөөний барилга, гадна дулаан, цэвэр, бохир усны шугам болон цэвэрлэх байгууламж, уурын зуухны барилгын ажлыг хийж, 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг Л.Гантөмөр сайд танилцуулсан.

Цагаандэл-Уул боомтын бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийж байгаа, ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ, зураг төсвийг боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 82 хувьтай байгаа гэв. Тус боомтын барилга байгууламж, шугам сүлжээ, суурьшлын бүс, нүүрс, эрдэс баялаг, ачаа тээврийн 12 эгнээ бүхий хүнд даацын авто зам, аялал жуулчлал, зорчигч шалган нэвтрүүлэх хэсэгт 6 эгнээ авто зам зэрэг иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлэх аж.

Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ болон зураг төслийн ажлыг нь гүйцэтгэж буй боомтуудын талаарх мэдээллийг танилцуулсан. Боршоо боомтын иж бүрэн өргөтгөл шинэчлэлээр нийт талбай 3.5 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4,8 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 6.7 дахин нэмэгджээ.

Алтанбулаг боомтод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м2 авто зогсоол, 30000 м2 боомтын доторх зам талбай, зорчигч, тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, орчин үеийн технологи бүхий гарцуудыг шинээр ашиглалтад оруулсан байна.

Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган ашиглалтад оруулсан бол Бичигт боомтын шинэчлэлээр нийт талбай 3 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдсэн гэлээ.

Азийн хөгжлийн банкны 106.3 сая ам.долларын санхүүжилтээр 2024-2030 онд хэрэгжүүлэх “Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдааны төсөл”-ийн хүрээнд Хавирга, Булган, Цагааннуур боомтын өргөтгөл шинэчлэлтийг хийх бэлтгэлийг хангаад байгаа юм байна.

Монгол Улсын худалдааны тэнцэл таатай болж байгаатай холбогдуулан Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) коридорын дагуух хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, Монгол Улс дахь худалдааны зардлыг бууруулахад дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх хуваарийн 10.4-т "Нэг цонх"-ны эцсийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тодорхойлсон. Үүний дагуу Монгол Улс гадаад худалдааны нэгдсэн цахим цонхыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас 2023 онд шийдвэр гарган “Гадаад цахим нэгдсэн цахим цонх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгааг мэдээлэлд дурдсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, олон төрөлт тээврийн, ачиж буулгах, шилжүүлэн ачих терминалууд барих бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр дэлгэрэнгүй танилцуулсан.

Боомтын ажиллах цагийн горим, зэрэглэлийг нэмэгдүүлэх, чиглэлээр үе шаттай, тогтмол давтамжтай хийж гүйцэтгэсэн ажлуудын үр дүнд Монгол Улс 2024 оны III улирлын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна.

Хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг үндэслэн авто замын боомтуудын цагийн хуваарь, зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хэлэлцээр хийж, зарим боомтын ажиллах цагийг уртасгаж, цагаар болон амралтын өдрүүдэд туршилтын журмаар ажиллуулж байгаа аж.

“Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байгааг Л.Гантөмөр сайд дэлгэрэнгүй танилцууллаа. Хилийн боомтуудыг нийт 2650 км хатуу хучилттай авто зам, 4600 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбох ажлыг хийж байгаа юм байна.

“Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээний гурав дахь чиглэл нь Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжих юм. Энэ хүрээнд Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудалд шинэ боомт байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж. Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг 3С ангиллын болгох төслийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа гэлээ. Мөн Агаарын замын байнгын ажиллагаатай олон улсын боомтын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Ховд аймгийн "Ховд" нисэх буудлыг 4C ангиллын болгох төсөл, Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудлын хөөрч буух зурвасыг өргөтгөн хүчитгэж олон улсын 4С ангиллын болгох төсөл, Дорнод аймгийн "Чойбалсан" нисэх буудлыг 4С ангиллын болгох төсөл, Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D ангиллын болгох төсөл, Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангиллын болгох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тодорхойлсон. Холбогдох талуудтай хэлэлцэж, Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулахаар шийдвэрлэн Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, Чойбалсан, Ховд хот (Ховд), Хөшигийн хөндий (Төв), Бичигт (Сүхбаатар) гэсэн нийт 8 байршилд байгуулахаар батлуулжээ. Энэ дагуу үе шаттайгаар ажлуудыг гүйцэтгэж байгаа юм байна. Хуурай боомт байгуулснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацааг бууруулах, Орос, Хятад хөрш орнуудын зах зээлийг цаашлаад Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн орлогыг нэмэгдүүлэх, дотоод экспорт, импортын худалдааны эргэлтийг сайжруулахад томоохон түлхэц болно гэж үзэж байгааг Л.Гантөмөр сайд тэмдэглэв.

Засгийн газраас боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, боомтуудын бүс нутгийн эдийн засгийн интеграцад үзүүлэх нөлөө, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, бусад орны боомтуудтай гадаад худалдаанд эзлэх байр сууриараа өрсөлдөхүйц олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм байна.

Боомтын хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнууд боомтыг ачаа тээврийн эргэлтийг зохицуулах зорилго бүхий томоохон эдэлбэр газар бүхий хот, суурин хэмээн тодорхойлж, үйлчилгээ авагч аж ахуйн нэгж, иргэдэд чирэгдэлгүй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж тэрхүү үйлчилгээнийхээ орлогоор санхүүждэг хэлбэрээр хөгжүүлж байгаа гэлээ. Боомтыг зөвхөн хил нэвтрүүлэх, шалгах, гаалийн татвар хураамж хураах цэг төдийхнөөр ойлгож байсан хуучин хандлагыг өөрчилж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, эдийн засгийн идэвхитэй үйл ажиллагаатай, эдэлбэр газартай, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлэлдээ онцлоод “Иймд Засгийн газрын зүгээс боомтын сэргэлтийн асуудалд онцгойлон анхаарч, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж байна” хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХОВ ЖИВЭЭС ХОЛ БАЙХ НУУЦ 2 цагийн өмнө
ОРОН СУУЦНЫ ОРЦОНД 14 НАСТАЙ ОХИНЫ БИЕД ХАЛДАЖ, БИЧЛЭГ ХИЙСНИЙГ ТОГТОО… 3 цагийн өмнө
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР … 7 цагийн өмнө
ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛ… 15 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИЛ УУРХАЙН ЭМУЛЬСИЙН ТЭСРЭХ БОДИСЫН ШИНЭ ҮЙЛДВЭРИЙГ… 19 цагийн өмнө
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖЭЭ 20 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЭХНИЙХ НЬ ХӨВСГӨЛ… Өчигдөр
СОГТУУГААР ӨӨРТ НЬ ӨГСӨН КАРТЫГ АВЧ ЯВААД ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ 40 САЯ ТОННД ХҮРЧЭЭ Өчигдөр
УВС НУУРЫН ХОТГОР, МОНГОЛ-АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮНД ДААЦЫН ШИНЭ АВТОМАШИНУУДААР УУЛЫН АЖИЛДАА ХҮЧ НЭМ… 2024/12/15
У.СҮРЭНЖАВ ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ 2024 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧ… 2024/12/15
БНСУ ӨРШӨӨЛИЙН АЯНАА ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30-Н ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ 2024/12/15
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/15
БНСУ-ААС ДАРАЛТ, ЧИХРИЙН ШИНЖИН, ЦУС ШИНГЭЛЭХ, МӨӨГӨНЦРИЙН ЭСРЭГ 5 НЭР… 2024/12/14
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛИЙГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР … 2024/12/14
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛ… 2024/12/14
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
Их Уншсан
17 НАСТАЙ Т.АРИУНЗАЯА ЯПОНЫ АЛДАРТАЙ БӨХ М.ТАМАОКИГ ЯЛЖ, ТОКИОГИЙН ИХ … 2024/12/07
Д.ХАШ-ЭРДЭНЭ: ЯПОН ТАЙЛБАРЛАГЧИД Т.АРИУНЗАЯА ОХИНЫ ТАЛААР ЮУ ГЭВ 2024/12/07
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2024/12/09
MOON DANCE ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮР… 2024/12/08
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЖ, ЗУРГААН УДААГИЙН АВАРГА БАГ Б… 2024/12/09
2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 2024/12/10
ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2024/12/11
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2024/12/07
МОНГОЛ ЭР ХҮН БҮР ХААНЫ ЗЭРЭГТ СЭТГЭЖ ӨСДӨГ ТУЛ ДАЙСАНДАА ДИЙЛДДЭГГҮЙ 2024/12/06
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ХАРЬЯАТ Б.БЭХБАТ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН АВАР… 2024/12/12
Б.БОЛДСАЙХАНЫГ ХҮНИЙ ЭРХИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЖЭЭ 2024/12/09
​Э.ҮҮРИЙНЦОЛМОН 2024 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, 14 НАСАНДАА ОЙ ТОГТООЛТЫ… 2024/12/09
ДОММАРАЖУ ГУКЕШ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ШАТРЫН АВАРГА БОЛЛОО 2024/12/12