16000 ХҮҮХЭД ТУТАМД ХҮҮХДИЙН ЭРХИЙН НЭГ УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛАНА


Засгийн газрын хуралдаанаас 16000  хүртэлх хүүхэд тутамд хүүхдийн эрхийн нэг улсын байцаагч ажиллахаар тогтоожээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 48 хүүхдийн эрхийн улсын байцаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байгаа аж. 

Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах замаар хүүхдийн эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх субьект байх учиртай улсын байцаагчийн тоо цөөн, хуулийн тодорхой зохицуулалт байхгүйгээс ажлын чиг үүрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа руу түлхүү чиглэж, учир дутагдалтай ажиллаж ирсэн байна. 

Улсын Их Хурлаар 2016 онд баталсан “Хүүхдийн эрхийн тухай хууль”-д хүүхдийн эрхийн байцаагчтай байхаар хуульчилж, Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлсэн юм.

2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хурал “Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийг батлахдаа “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно” гэсэн зохицуулалтыг шинээр нэмсний дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Мөн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийг анх удаа баталж, эрх зүйн байдлыг сайжруулжээ.

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь: 

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хүүхдийн эрхийн 29 зөрчлийг шалган шийдвэрлэх,
  • Хүүхэд хамгааллын тухай хуулиар тогтоосон Хүүхэд хамгааллын захиргааны хяналт тавих,
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалтын арга, хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, арилгуулах, зөвлөн туслах замаар хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 2026/09/03
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2026/09/02
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 2026/09/02
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02