САКАГ МЕССИТЭЙ ЗҮЙРЛЭВ


Английн Премьер лигийн 2024/25 оны улирал эхэллээ. “Арсенал” талбайдаа “Вулвэрхэмптон”-ыг 2:0-ээр хожсоноор гурван оноотойгоор лигийн тэргүүн хэсэгт бичигдэж байна.

Өнгөрсөн улиралд сүүлчийн тойрог хүртэл аваргын төлөө өрсөлдөөд аман хүзүүдсэн “Арсенал”-ынхан энэ удаад алдсанаа нөхөх тухай яриа гарлаа. Микел Артета хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа багийнх нь залуус аварга болох зорилго тавьсныг дуулгажээ.

“Клубын бүх тоглогчид цугласан том хуралдаан бид хийсэн. Тэр хурал дээр хөлбөмбөгчид маань надад “Аварга болъё” гэж хэлсэн. Энэ бол манай залуусын улирлын зорилго. Бид жижиг биш том зорилго тавих болно.

Өмнөх улиралд аваргын төлөө өрсөлдсөндөө сэтгэл ханахгүй. Бид илүү том амжилтад хүрэхийг хүсч байна. Хэрхэн тоглох, яаж өөрсдийгөө хөгжүүлж сайжрахыг ч мэдэж байгаа. Манай багт асар их нөөц бололцоо бий. Түүнийгээ л ашиглаж ёстой юм” хэмээн Артета өгүүлжээ.

“Вулвэрхэмптон”-ыг хожиход Букайо Сака өөрийн нэрийн хуудас шахуу болсон цохилтоороо гоол оруулсан. Түүнийг баруун жигүүрт бөмбөг аваад төв рүү дараад цохидгийг бүгд мэдсээр байж боломжийг нь яагаад олгоод байдгийг Артета тайлбарлажээ.

“Их сайн хөлбөмбөгчид сайн хийдэг зүйлээ хэзээ ч хийж чаддаг юм. Жишээ нь, Мессиг хаашаа гүйх, хаашаа цохихыг бүгд мэддэг. Тэгсэн хэрнээ хамгаалж, хааж чаддаггүй. Үүнтэй адил юм. Зогсоож чадахгүй л байхгүй юу. Энэ нь тухайн хөлбөмбөгчийн ур чадварыг л харуулж байгаа юм” хэмээн Артета хэлсэн байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
Их Уншсан
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫ ОРД 2025/08/01
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2025/07/24
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
ТӨРИЙН АЛБАНЫ АТТЕСТАТЧИЛЛЫГ МҮЭХ, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН ХЭР… 2025/07/22
НАЙМДУГААР САРД АГААРЫН ХЭМ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН, БАРУУН АЙМГУУ… 2025/07/26