Г.СОЁЛ-ЭРДЭНЭ: СЭТГЭЛЭЭР УНАСАН БАЙХАД ЯАХ ГЭЖ НЭМЖ ДЭВСЭЛДГИЙГ ОЙЛГОДОГГҮЙ


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаагийн охин Г.Соёл-Эрдэнэ Парисын олимп эхлэх өдөр цахим хуудастаа ийнхүү бичжээ.

Г.Соёл-Эрдэнэ “ Ээжийгээ үзнэ гэж догдолсонгүй анхны Олимпийн наадам эхлэхнээ. 28 жил. 28 жилийн турш ээж минь Олимпийн 7 наадамд оролцжээ.
Төрсөн цагаас минь хойш ээж үргэлж л бэлтгэлтэй, тэмцээн гээд л бага нас минь их л завгүй ээжийгээ харж өнгөрчдээ. 1996 оны Атлантын наадамд ээж минь 18хан настай тамирчин бас бяцхан ээж Монгол улсаа төлөөлөн оролцож байж. Одоо бодохоор ямар гайхалтай мөч байсан бол гэж бодно. 2000 оны Сидней-н наадамд мөн л 22 настай залуу ээж, 4, 4 жилийн циклтэй. 2004 онд 26настай ээж мөн л Афины Наадамд оролцож, 2008 оны Бээжингийн наадамаас анхны Мөнгөн медалиа зүүсэн мөч нь, ээжийн, миний, бидний, Монгол улсын түүхэн мөч байлаа. 2012 оны Лондонгийн Олимп. Монголчууд, би, гэрийхэн, ээж гээд бүгд л мэдээж маш өндөр хүлээлттэй байсан нь мэдээж. 2016 оны Рио гийн наадам, дуусгаад л ээж минь Герман улсад сурч байсан охин дээрээ ирж байв. Бидний амьдрал 4,4 жилийн циклэнд байсан учир, саяхан анхны Олимпын наадамд оролцоход нь 1 ойтой байсан охин нь Их сургуулиа төгсөөд Гадаад улсыг зорьсон нь энэ. Бусад орны тамирчид ч мөн адил бүгд ар гэр, үр хүүхэд бүгдийг нь хойш тавьж бэлтгэлээ базаадаг учир, ээж үргэлж завгүй байдаг байсан нь тийм ч сонин биш байлаа. Тэгэхдээ эргээд бодоход дэндүү жаргалтай ч юм шиг, нөгөө талаараа эрт биеэ дааж сурсан ч юм шиг. Үргэлж л бэлтгэлтэй гэдэг болохоор ээжийн хийдэг ажил нь бэлтгэл юм байна гэж боддог байснаа, ээж ажил хийгээд медаль авдаг юм байна. Ээж минь дэлхийд чансаагаараа Элит тамирчдын нэг нь юм байна гэх бодлууд том болох тусам томорч, ээж минь Дэлхийд дуурсагдахуй алдартай тамирчин юм гэх өнөөдрийн бодолд иржээ.
4 жил тутамд ээж Олимп д оролцдог болохоор миний амьдралын хамгийн чухал хэсгүүдэд заримдаа байдаггүй байлаа. 10н жилийн сургуулиа төгсдөг өдөр ээж минь Лондонгийн Олимпын бэлтгэлд гарсан тул байгаагүй, Их сургуулиа төгсөөд, Гүндэгмаа овогтой Соёл-Эрдэнэ ирж Ромбо авна уу гэж зарлахад ч ээж минь Риогийн олимпийн бэлтгэлд байсан тул тэнд байгаагүйд сэтгэл гонсгор гарж авч байсан ч, ээж минь тэр бүхий л хугацаанд өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, зорилго, үр хүүхэд биднийхээ ирээдүйн төлөө, Эх Орныхоо төлөө зүтгэж явсныг ганцхан ар гэр, үр хүүхэд бид л мэддэг юм шиг, дурсдаг юм шиг. Ээж үргэлж л Чансаагаараа тэргүүлж, тэмцээндээ орoлцож Олимп хэмээх дэлхий дахины Наадамын тэмцээнд оролцох эрхээ 4 жилийн хугацаанд оноогоо цуглуулж, эрхээ авдаг байлаа. Олимпийн наадамд хөдөлмөрөөрөө оролцох эрхийг нь авдаг гэдгийг ихэнхи хүмүүс мэддэггүй мэт шүүмжлэнэ. Маш их хөдөлмөр, гэтэл яг Олимпын Наадамд оролцохоор явахад… Хүмүүс маш муухай комментууд хэлдэг байж билээ. Энэ яахлээрээ явдаг юм? Энэнээс өөр хүн байдаггүй юм уу? Зайгаа залуу тамирчиддаа тавьж өг гэх мэт… Ээжийн урдуур гарч ирэх тамирчид Монгол улсад ховор байсан. Энэ удаагийн 2024 оны Парисын Наадамд ч тэр Гар бууны спортын төрөлд Монгол улсаас Эмэгтэй тамирчидаас эрх авсан нь үгүй. Юу гэх гээд байна гэхлээр, чаддаг хүмүүсээ дэмжихээсээ, дарах нь илүү. Чадаж байгаа нэгнээ унатал нь үг, үйлдэл хийх илүү санагдана. Монгол улсын тамирчид ямар ч Олон улсын жишиггүй газар бэлтгэлээ хангаж, ямар ч бие махбодь талаас нь олигтой дэмжиж хайрладаггүй хэрнээ, сэтгэл санааг нь үргэлж хэмлэнэ. Ээж минь тэр тухайгаа огт нүүрэн дээрээ ил гаргаж, үг хэлээрээ хэнд ч сэтгэлээ нээж байгаагүй ч, бид хүртэл уншихад үнэхээр гомдмоор муухай байдаг байлаа. Олимп гэхээр л тэдэн хүн Монголоос явлаа л гэдэг, ингэлээ гэдэг ч, Монгол Улсаас хамгийн их Олимпын наадамд оролцсон, хийсэн зүйлтэй, цаашид ч чадвартай тамирчин гэдгийг нь сайшаалж, урам өгч байсан нь цөөн.
Медаль авч ирэхэд нь магтдаг байлаа ч, аваагүй үед нь маш их доромж хэлнэ. Тэр тамирчид тэртээ тэргүй 4 н жилийн тууштай хөдөлмөрийн үнэ цэнийг ийм үр дүнтэй дуусгалаа гээд санаа сэтгэлээр угаас унасан байхад яах гэж нэмж дэвсэлдгийг одоо ч хүртэл ойлгодоггүй.
Энэ л 28 жилийн хугацаанд ээж минь ганц Спортын амжилтаасаа гадна, Алдарт эх хүртэл авсан нь үнэхээр гайхалтай. Гэтэл тэрхүү одонг нь бас л зүгээр л Хорооноосоо аваарай гээд хэлсэнийг нь бодохоор бас гомдмоор. Бусад ээж нар шиг гэртээ хүүхдүүдээ хараад, хажуугаар нь ажлаа хийгээд байж байсан бол Одонгоо Төрийн ордонд заларч Хүндтэйгээр энгэртээ зүүх байсан болов уу гэдэг бодол ч бас байсныг нуух юун.
Монгол улсад тамирчин хүн, амжилттай тамирчин байна гэдэг нь, бараг л Экстрим спортын тамирчин мэт. Бэлтгэлээс гадна, өөрийн сэтгэл зүй, бие мах бодь болон гэр бүлээ бүгдийг нь зохицуулна.
Энэ бүхнийг ээждээ өөрт нь хэлж чаддаггүй юм , яагаад ч юм, ээжтэйгээ ярихад ахадсан сэдэв ч юм шиг. Гэхдээ, ээжээ Та бол Хамгийн Шилдэг нь байсан, байгаа, байх ч болно. Баярлалаа ээжээ. Бидний амьдарч буй энэ амьдралын суурийг та бидэндээ өөрийн асар их хөдөлмөр, уйгагүй зүтгэл, урсгасан хөлс бүрээрээ бүрдүүлсэн гэдгийг үргэлж л санадаг.
Парисын Олимпийн наадам эхэллээ, өөрсдийн салбар бүрт Чанасаагаараа цойлж гарж ирсэн Монгол улсын тамирчид болон дасгалжуулагч нарт баяр хүргэе! Та бүхэн угаас өөрсдийн амжилтаа харуулсан, батлахаар оролцож байгаа. Үр дүн ямар ч гарсан бай, энэ цаг үеийн шилдгүүд нь та бүгд билээ!
Монгол Улсын иргэд, олимп шимтэн үзэгчид минь ч бас цензүртэй хандаж, үг хэлээрээ битгий хэмлээрэй! Тэд хийдгээ хийсэн, харин та бид хөгжилдөж сэтгэлээрээ дэмжих үлдлээ.” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 15 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 17 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… Өчигдөр
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… Өчигдөр
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 2026/11/12
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 2026/11/12
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 2026/11/12
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 2026/11/12
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… 2026/11/11
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ 2026/11/11
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2026/11/11
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 2026/11/11
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09