​ РЭШФОРД СОШИАЛ ЕРТӨНЦӨӨС ГАРЧ БУЙГАА ЗАРЛАЛАА


Английн “Манчестер Юнайтед”-ын 10 дугаартай тоглогч Маркус Рэшфорд улирал дуусмагц сошиалаас хөндийрч буйгаа мэдэгдлээ.

“Хэдэн долоо хоногийн хугацаанд сошиал ертөнцөөс гарах цаг ирлээ. Багийн хувьд болоод мөн хувь хүний хувьд хэцүү өнгөрсөн энэ улирлын дараагаар сайн амарч, сэтгэлзүйгээ бүрэн сэргээхээр төлөвлөж байна.

Хэцүү цаг үед намайг дэмжиж, урам хайрласан хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа. Бид хамтдаа байх болно” хэмээн Маркус Рэшфорд өгүүлээд сошиалаас гарчээ.

Маркус Рэшфорд 2023/24 оны улиралд Премьер лигийн 33 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн байна. Улирлын турш тааруухан тоглосон учраас Гарет Саутгэйт түүнийг Евро 2024-д оролцох шигшээ багтаа дуудаагүй. Тиймээс Рэшфордын хувьд сар гаруйн хугацаанд бүрэн сайн амрах боломж олдож байгаа юм.

Энэ улиралд Маркус Рэшфорд олон жилийн турш найзалсан бүсгүйгээсээ харилцаагаасаа тасалж, хэд хэдэн удаа шөнийн цэнгээний газар очсон нь хэвлэлээр цацагдаж, мөн бэлтгэлдээ хоцорсон тохиолдол байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн болоод ажлын талдаа бэрхшээлтэй тулгарсан жил болж өнгөрч байна.

Холбооны цомын финалд баг нь “Манчестер Сити”-г хожиж, цом гардсаны дараагаар Рэшфордын нүдэндээ нулимстай яваа зураг тархсан. Багаасаа явж ч магадгүй тухай яриа гараад буй энэ цаг үед тийм зураг нийтлэгдсэн нь эргэлзээ ч төрүүлээд амжсан. Тэгвэл Рэшфорд яагаад уйлснаа тайлбарлахдаа “Хүмүүс намайг “Манчестер Юнайтед”-д ямар их хайртайг мэдрэг” хэмээн хэлжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.16
2024/05/29
0
0
Дараа жил сайн тоглоно.Түүнд эргэлзэх зүйл алга...
Хариулах
Шинэ мэдээ
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 15 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 17 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… Өчигдөр
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… Өчигдөр
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 2026/11/12
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 2026/11/12
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 2026/11/12
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 2026/11/12
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… 2026/11/11
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ 2026/11/11
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2026/11/11
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 2026/11/11
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09