​ ТЭН ХАГ ӨӨРТ НЬ ГУРВАН ТОГЛОГЧ АВЧ ӨГӨХИЙГ ХҮСЭВ


Английн “Манчестер Юнайтед” өчигдөр Холбооны цомыг 13 дахиа өргөсөн. Гэхдээ дасгалжуулагч Эрик Тэн Хагийг халах эсэх нь тодорхойгүй байна. Хэвлэлүүд бол энэ тоглолтын дүнгээс үл шалтгаалан халах нь тодорхой гэж мэдээлж байлаа.

Гэвч Тэн Хаг өчигдөр клубын эздийг эргэлзүүлсэн нэг зүйл хийсэн. Тэр нь гарааны тактик байлаа. Хойлунд юмуу Рэшфордыг үзүүрийн довтлогчийн байрлал дээр тавилгүй, дани залууг бүр сэлгээнд үлдээж, цэвэр довтлогчгүйгээр тоглуулсан. Тэр нь ч үр дүнгээ өгч, Бруно Фернандеш хэмээх үргэлжийн зогсолтгүй гүйж, тэмцэж байдаг ахлагчаараа эхний шахалт прессинг хийлгэж, өмнөө найруулуулснаар хожилд хүрэх үндсэн шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүний дараагаар Тэн Хагийн мэдлэг, ур чадварт эргэлзэх шаардлага байгаа эсэх тухай яриа гарах нь дамжиггүй.

Тэгвэл нидерланд дасгалжуулагч өөрөө тоглолтын дараагаар ийм үгс хэлсэн байна. “Гэмтэл үнэндээ галзуурмаар байдалд хүргэж байлаа. Энэ улиралд бид төвийн хамгаалалтад л гэхэд 15 өөр хослол гаргасан. Гарцаагүй байдалд ороод л тэр. Энэ улиралд манай хамгаалалт 33 удаа өөр гараагаар гарлаа. Софьян Амрабат л гэхэд гурван удаа зүүн хамгаалагчаар тоглолоо.

Талбайн аль ч байрлал дээр гэмтэлтэй. Каземиро гэмтээд, удаан хугацааны турш тоглож чадаагүй. Бидний худалдаж авсан довтлогч Расмус Хойлунд л гэхэд гурван удаа гэмтлээ. Энэ мэтээр би яриад, урсгаад байж болно. Үүнд л манай багийн энэ улирлын хувь заяа оршиж байлаа.

Одоо бид дахиад нэг довтлогч авах хэрэгтэй. Варан явж буй учир дахиад төвийн хамгаалагч авах болно. Үүн дээр нэмж мөн төвийн хагас хамгаалагч авчихвал манай багийн үндэс дажгүй болоод ирнэ. Тэгээд энэ удаагийнх шиг гэмтэлд дарлуулчихгүй бол ирэх улиралд эхний дөрөвт дахиад орж чадна.

Энэ баг сайжирч байгаа. Хоёр жилд хоёр цом гэдэг муугүй. Мөн гурван финалд гарлаа. Мэдээж, үүгээр миний сэтгэл ханахгүй. Бид илүү сайн тоглох ёстой. Хэрвээ клубын удирдлага намайг байлгахыг хүсэхгүй байгаа бол би өөр газар очоод цом өргөхийн төлөө ажиллах л болно. Энэ л миний замналын утга учир шүү дээ” хэмээн Эрик Тэн Хаг өгүүлсэн байна.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Тэн Хагаас нэгэн сэтгүүлч экспертүүд өөрийг нь шүүмжлэхэд ямар байдаг талаар асуухад ийм хариулт өгсөн байсныг нэмээд оруулчихъя.

“Английн экспертүүд бие биенээсээ ялгарах гэж ядах юм. Яахав мөнгө авч хийж буй ажил болохоор төдий дайны үг хэлэх ёстой гэж боддог байх. Тэгээд “Манчестер Юнайтед”-ыг онилоод, шүүмжлэхэд их амар байдаг байх л даа. “Юнайтед” бол Дэлхийн хамгийн том клубүүдийн нэг. Энэ клубт нэг бол их хайртай, нэг бол үзэн яддаг байдаг. Тэрнээс дундаж гэж бараг байхгүй.

Тэгэхээр муу явбал муу муухай үгээр дайрна. Эксперт гэх тодотголтой хүмүүс баримтуудыг цэгцэлж, дүгнэж чадахгүй хэрнээ зүгээр л шүүмжлээд, дайраад байдаг. Өөрсдөө мундаг харагдах гэж тэр. Өнгөрсөн жил уг нь энэ хүмүүс миний мөрийг алгадаад сүйд байсан. Намайг бараг усан дээгүүр явж чаддаг гэж магтаж байлаа. Гэтэл энэ жил би Премьер лигийн хамгийн муу нь болчих юм” хэмээн Тэн Хаг өгүүлсэн байна лээ.

.

Р.Гэгээ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 9 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23