2024 оны тавдугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдал:
09.30 цагт: “Новотел”-д: ЖДҮ-ийн санхүүжилтийн “Cashme-Нийлүүлэлтийн сүлжээний платформ”-ыг нээнэ..
10.00-12.00 цагт: “Пума имперал”-д: “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” судалгааны дүнг танилцуулна.
14.00 цагт: Чойжин ламын сүм музейд: Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей боловсрол, судалгаа" хэлэлцүүлэг уулзалт болно.
“Зууны мэдээ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: "Өргүй монгол хөдөлгөөн", "Зээлтэй иргэдийн холбоо"-ноос мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Богд хааны ордон музейд “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах талаар мэдээлнэ.
13.00 цагт: Нийслэлийн аялал жуулчлалын газар болон Бөөгийн холбоодын нэгдлээс Монгол Улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон фестиваль болох талаар хэвлэлийн хурал зарлажээ.
14.30 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хавдаргүй Монгол" төслийн хүрээнд бүх сумын эмнэлгийн эмэгтэйчүүдийн төрөх орыг шинэчлэх ажил эхэлсэн талаар мэдээлнэ.
Д.Сүхбаатарын талбайд: Онцгой байдлын алба хаагчдын парад жагсаал болно.
-"Хар хорум" хотын ажлын хэсэг хуралдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна