​ “БАЙЕРН МЮНХЕН”-ИЙГ 86 САЯ ПАУНД ТӨЛӨХИЙГ ШААРДЖЭЭ


Германы “Байерн Мюнхен” Томас Тухелийн оронд томилох дасгалжуулагчаа хайсан хэвээр байна.

Ральф Рангник гэнэт татгалзаж, Хаби Алонсо багтаа үлдэж, Юлиан Нагельсманн шигшээ багтай гэрээгээ сунгаснаар “Байерн Мюнхен” хайлтаа өөр мэргэжилтнүүд рүү чиглүүлэхээс аргагүйд хүрсэн. Тухайлбал, Английн “Кристал Пэлас”-ын дасгалжуулагчаар томилогдоод удаагүй байгаа Оливер Гласнерийг авах боломжийг судалсан гэнэ.

Гэвч “Бүргэдүүд” онцгой сайн ажиллаж буй дасгалжуулагчаа яасан ч зарахгүй гэдгээ ойлгуулах гэхдээ 86 сая паунд төлөхийг шаарджээ. Энэ нь хөлбөмбөгийн түүхэнд дасгалжуулагчийг худалдан авсан дээд үнэд тооцогдож буй Грэм Поттерийг “Брайтон”-оос “Челси” худалдан авсан дүнгээс 21.5 сая паундаар давж байгаа юм байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард “Кристал Пэлас”-ын дасгалжуулагчаар ирсэн Гласнерийг ийм учир авах боломжгүй болсон байна. 49 настай австри дасгалжуулагч Оливер Гласнер нь Германы “Айнтрахт Франкфурт”-ыг Европа лигийн аваргын цом өргүүлсэн мэргэжилтэн.

Харин “Байерн Мюнхен”-ий одоо байж болох хамгийн өндөр магадлалтай сонголтууд нь “Брайтон”-ы Роберто Де Зерби болон хуучин дасгалжуулагч Ханс-Дитер Флик нар болоод буй сурагтай.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01