​ ЯАГААД ДАРВИН НУНЬЕС “ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН ӨМСГӨЛТЭЙ ЗУРГУУДАА УСТГАВ?


Баг нь “Тоттенхэм”-ийг 4:2-оор хожсоноос хойш хэдэн цагийн дараагаар 24 настай уругвай довтлогч Дарвин Нуньес инстаграм дахь аватарын зургаа л үлдээгээд, “Ливерпүүл”-ийн өмсгөлтэй бусад зургуудаа устгажээ.

Ингэмэгц нь түүнийг өөр баг руу явах нь гэсэн яриа гарав. Юрген Клопп явах болсон учир түүнийг дагаад бас зарим нь явна бичиж эхэлсэн нь ч байна.

Дарвин Нуньес энэ улиралд 18 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгөөд байгаа. Премьер лигт бол 11 гоол, 8 гоолын дамжуулалт. Гэхдээ энэ тоо олны анхаарлыг гойд татахгүй. Харин Премьер лигийн энэ улиралд 32 удаа отон орсон нь, мөн 27 гоолын боломжийг алдсаныг фанатууд, ялангуяа “Ливерпүүл”-ийн фанатууд онцгойлон анхаарч эхэлжээ.

“Ливерпүүл” амжилттай сайн тоглож, хожиж, аваргын төлөө өрсөлдөх боломж байх үед Дарвин Нуньесийн эдгээр үзүүлэлтийг нэг их анхаараагүй мэт байлаа. Гэвч одоо “Ливерпүүл” хурдаа сааж, “Манчестер Сити”, “Арсенал”-тай аваргын төлөө өрсөлдөх боломжгүй шахам болоод ирмэгц фанатууд нь золиос хайж эхэлжээ. Тэр нь мэдээж Дарвин Нуньес. 2022 оны зун Юрген Клопп өөрөө сонирхон, дурлан байж 85 саяар авчирсан тоглогч.

Үнэндээ ч Премьер лигийн сүүлийн 9 тоглолтдоо 1 гоол оруулсан нь чамлахаар санагдана. “Тоттенхэм”-ийн эсрэг сэлгээгээр гараад хоёр сайхан боломж алдаж харагдсан. Гакпо сул, гоол оруулах боломж ихтэй байрлалд байхад дамжуулаагүй гэж “Ливерпүүл”-ийн фанатууд ундууцжээ. Үүнээс хойш гурван минутын дараа мөн л дамжуулчих боломжтой үед өөрөө цохиод алдчихсан.

“Дарвин Нуньес. Тэвчээр алдарч эхэлж байна шүү” гэж “Ливерпүүл”-ийн нэгэн фанат бухимдсан бол “60 секундээр үнэлье. Нуньес 1-ийн эсрэг 2-уулаа гарсан хоёр сайхан боломжийг салхинд хийсгэлээ” гэж “Ливерпүүл”-ийн өөр нэгэн фанат үнэлжээ.

“Шеффилд”, “Бернли”, “Брэнтфорд”, “Форэст”-д оруулсан гоолуудыг нь хасаад тооцвол Премьер лигийн энэ улиралд 5 гоол оруулсан болж таарч байна. 85 сая паундын үнэтэй энэ довтлогч улирлын турш аваргын төлөө өрсөлдөж буй багт байгаа хэрнээ аварга болгохгүйн төлөө зүтгэлээ” хэмээн “Ливерпүүл”-ийн хасч тооцдог нэгэн фанат дүгнэсэн харагдана.  

За тэгээд, Коди Гакпотой зүйрлэсэн үгс бас харагдана. “Клопп ийм довтлогчийг байнга гаргах хэрнээ Гакпог дандаа суулгах юм. Тэгэхээр өөрийнхөө гайг л үүрч” гэж нэгэн бичжээ. “Хэрвээ Гакпог байнга гараанд гаргасан бол ямар ч байсан таван гоол ахиу л хийчихсэн яваа” гэж “Ливерпүүл”-ийн өөр нэгэн фанат өгүүлжээ.

Гакпо, Гакпо гэх үгс хөндүүр сонстохын учир нь нидерланд дасгалжуулагч Арне Слот ирнэ гэчихсэн байгаа. Ирээд нутаг нэгт Гакподоо илүү сайн хандах магадлал бий. Тэгэхээр Дарвин Нуньесийн байдал нэг их дээрдэхгүй байж мэдэх юм. Гэвч гэрээ нь 2028 оны зун хүртэл. Өдий ч байна.

Арне Слот гэснээс түүний одоогийн баг “Фейеноорд”-д Сантьяго Хименес хэмээх мексик довтлогч бий. Улирлын сүүлч рүү гоолын тоо нь буурсан ч гэлээ Арне Слот түүнтэй хамт “Фейеноорд”-оос Ливерпүүлд ирэх магадлал бий. Тэгвэл Дарвин Нуньесийн байдал бүр дордоно. Тэгээд ч шинэ тоглогч авчрахын тулд одоо байгаа хэдээсээ зарж таарах байх. Өөрөөр хэлбэл, Нуньесийг зарж ч магадгүй байдал бий болсон.

Дарвин Нуньесийн эхнэр нь испани бүсгүй. Өмнө нь “Эспаньол”-ын Алейш Видальтай учиртай явсан, түүнээсээ 9 настай охинтой Лорен Манас хэмээх эмэгтэй бий. Лорен Дарвинаас 9 эгч. Хоёулаа нийлээд мөн нэг охинтой болсон.

Испаничууд Английн будантай, бороотой, бүрхэг хотуудад тооцогддог Манчестер, Ливерпүүлд дургүй талдаа байдаг. Тэгээд ч нөхрөөсөө чамгүй олон эгч болохоор Мауро Икардиг Ванда Нара гарынхаа яасаар байлгадаг шиг Дарвин Нуньесийг Лорен нарлаг Испанийн нэг багт очихыг ятгаж дийлж бас магадгүй юм...

Ямартай ч уругвай залуу одоогоор “Ливерпүүл”-ийн өмсгөлтэй олон зургуудаа устгачихаад байна.


 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 6 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 8 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 10 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 12 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 12 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 13 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23