ОХУ-ын нийслэл Москвагийн ойролцоох “Крокус Сити Холл” концертийн танхимд алан хядагчид халдсан аймшигт хэрэг гарсан. Энэ хэргийг голцуу Тажикистаны иргэд үйлдсэнийг тогтоосон.
Үүний дараагаар Орост тажикуудыг үзэн ядсан байдал бий болж, олон мянган тажикууд эх орноо зорих болсон юм. Тооцоогоор бол Орост одоогоор 300 мянга гаруй тажик эрчүүд ажил эрхэлдэг байна. Хэрвээ энэ олон эр эх орондоо зэрэг очвол ажлын байр олдохгүй, улс орны нөхцөл байдал дордож, улмаар төр засагтаа бухимдан, аюул тарих магадлалтай гэж үзэж буй ажээ.
Тиймээс Тажикистаны зүгээс гарцаагүй шаардлага тулгараагүй бол эх орондоо ирэх гэж яарахгүй байхыг зөвлөх болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна