СЗХ: 10 ГРАММ АЛТНЫ ЗАХИАЛГАД 1 ГРАММ АЛТ БЭЛЭГЛЭНЭ ГЭХ ЗАР НИЙТЭЛЖ, ЗАЛИЛЖ БАЙНА


Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэг гаргажээ. 

Уг сэрэмжлүүлэгт "Цахим орчинд “алтны захиалга эхэллээ”, “алтан эдлэл захиалга”, “10 грамм алтны захиалгад 1 грамм алт бэлэглэнэ” зэрэг агуулга бүхий зар, сурталчилгаа нийтэлж, иргэдээс мөнгөн хөрөнгө урьдчилан авах замаар хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдол удаа дараа гарах боллоо. Иймд иргэд та бүхэн цахим орчинд алт болон тэдгээрээр хийсэн эдлэлийг худалдан авах, захиалахдаа тухайн эдлэлд Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг нягталж шалгах мөн худалдаалж буй этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэхийг заавал нягталж, шалгахыг зөвлөе. Түүнчлэн, зөвшөөрөлгүй этгээдийн дансанд урьдчилан төлбөр төлөх, аливаа нэгэн гүйлгээ хийхгүй байхыг анхааруулж байна.

Иргэд та бүхэн хэт өндөр урамшуулал, ашиг амласан болон бусдыг татан оролцуулахыг санал болгосон аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, сэжигтэй үйл ажиллагааны талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлнэ үү.

ИРГЭД ТА БҮХЭН:

  •  Зөвшөөрөлтэй эсэхийг шалгах;
  •  Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг нягталж шалгах;
  •  Худалдагчийн нэр, хаяг, холбоо барих мэдээллийг нягтлах;
  •  Хувь хүний дансанд урьдчилан мөнгө шилжүүлэхээс зайлсхийх;
  • Хэт өндөр урамшуулал, ашиг амласан зар сурталчилгаанд болгоомжтой хандах;
  • Сэжигтэй тохиолдолд баримт, цахим хуудасны мэдээлэл, дансны дугаар болон холбогдох бусад мэдээллийг хадгалж, эрх бүхий байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.

ӨӨРИЙН МӨНГӨ, ЭРХ АШГАА ХАМГААЛЖ, ЦАХИМ ОРЧНЫ ХУДАЛДАА, ЗАХИАЛГАД БОЛГООМЖТОЙ ХАНДАНА УУ. 

Үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудын жагсаалтыг энд / https://frc.mn/#/sct;id=16/org /-ээс үзнэ үү." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛД БҮРТГЭЛТЭЙ АВТО ЗОГСООЛООС НЭГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Х… 3 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 4 цагийн өмнө
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 20 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ Өчигдөр
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ БОЛОН ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/22
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 2026/11/20
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 2026/11/20
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 2026/11/20
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/20
У.ХҮРЭЛСҮХ: УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭСЭН БУЗАР САНААРХАЛД ЦЭГ ТАВ… 2026/11/19
ЭЗБХ: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ… 2026/11/19
У.ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ 2026/11/19
ЭЗБХ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙ… 2026/11/19
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16