МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 7 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён нар “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт”-т гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт нэг жил хүртэлх хугацаанд өөрийн улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх юм.

Мөн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна.

Жолоодох эрхийг хүлээн зөвшөөрснөөр хоёр улсын иргэдийн тээврийн хэрэгсэл ашиглах боломж нэмэгдэнэ. Энэ нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.

Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлагдах бөгөөд үүний дараа Талууд дотоодын хуулийн шаардлага хангагдсан тухай батламж жуух бичгээ солилцсоноос хойш 6 сарын дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙГ ХОЛБОХ АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… 2 цагийн өмнө
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР 3 цагийн өмнө
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ИЛҮҮ НАРИЙВЧЛАЛТАЙ ХЭМЖИХ ША… 3 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 4 цагийн өмнө
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ? 4 цагийн өмнө
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО 4 цагийн өмнө
​ЕВРОПЫН ХОЛБООНЫ БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ … Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТА… Өчигдөр
ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИД ХИЙХ ХАМГИЙН ӨГӨӨЖТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ ЭК… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/22
АЛИСА ФРЕЙНДЛИХ 91 НАСАНДАА ХАТАН ХААН МАРИЯ ФЁДОРОВНАГИЙН ДҮРИЙГ БҮТЭ… 2026/08/22
​КОП17: УУГУУЛ ИРГЭДИЙН УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ ГАЗАР, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ… 2026/08/22
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 23-25 ХЭМ ДУЛААН 2026/08/22
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21
КОП17: МОНГОЛБАНК ТОГТВОРТОЙ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛА… 2026/08/21
КОП17: ХОТЫН ДАРГА НАРЫН ФОРУМ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, КОНВЕНЦЫН… 2026/08/21
С.АМАРСАЙХАН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНД ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЭ… 2026/08/21
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/21
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/08/21
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 2026/08/10
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2026/08/10
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ИХ БАЯН ОРЧИМД АЯЛЖ ЯВСАН ИРГЭНД БААВГАЙ ОЙРТОН ИРЖЭ… 2026/08/11
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13