ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ БУЙ ГЭХ ТРАМП ОЙРХ ДОРНОД РУУ 1000 ГАРУЙ ЦЭРЭГ ИЛГЭЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН ҮҮ?


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 82 дугаар агаарын десантын дивизээс 1000 гаруй цэргийг Ойрх Дорнод руу илгээхийг зөвшөөрсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Sky News болон NBC News-ийн мэдээлснээр Трамп энэ шийдвэрийг баталсан бөгөөд штаб, удирдлагын бүрэлдэхүүн болон зарим хуурай замын хүчний илгээлтийн тушаалуудыг боловсруулж байгаа аж.

АНУ-ын армийн 82 дугаар агаарын десантын дивиз нь шүхрийн десантын гэнэтийн довтолгоогоор мэргэшсэн, элит явган цэргийн нэгж бөгөөд нийт 3000 гаруй цэргээс бүрддэг. Харин энэ удаад Ойрх Дорнод руу илгээх цэрэг нь 1500-гаас бага байна гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Ийнхүү нэмэлтээр илгээх цэргүүд одоогоор АНУ-аас хөдлөөгүй байгаа бөгөөд ойрын өдрүүдэд явуулж магадгүй аж.

Дональд Трамп Ирантай хийж буй дайныг зогсоох хэлэлцээ хийгдэж байгаа, "Тегеран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэдгийг зөвшөөрсөн” гэж Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Мөн “Үүнийг дэглэмийн өөрчлөлт гэж хэлж болно. Бид энэ дайнд ялсан” гэжээ. Түүнчлэн өмнө нь довтлохоор заналхийлж байсан Ираны Өмнөд Парсын байгалийн хийн ордыг дурдан “Хэрвээ би тийм том, хүчирхэг байгууламжийг устгахыг хүсвэл тэд юу ч хийж чадахгүй” гэж мэдэгдсэн байна. Ираныг цэргийн хувьд бүрэн сүйрсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, “тэд дууссан” гэж ч хэлжээ.

Гэсэн хэдий ч Трампын мэдэгдэлд энэ дайн бодитоор хэрхэн дуусах талаар тодорхой тайлбар бараг байгаагүй гэж ажиглагчид үзэж байна. 

Мөн түүний засаг захиргааны гишүүд Ираны “зөв хүмүүс”-тэй хэлэлцээ хийж байгаа гэж хэлсэн бөгөөд Тегеран өөрт нь “бэлэг” өгсөн, энэ нь газрын тос, байгалийн хий болон Ормузын хоолойтой холбоотой гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Гэхдээ энэ мэдэгдэл нь Ираны албаныхан АНУ-тай ямар нэгэн холбоо тогтоосон гэдгийг үгүйсгэж, ийм яриа хэлэлцээний тухай мэдээллийг газрын тосны зах зээлд нөлөөлөх зорилготой “хуурамч мэдээ” гэж нэрлэснээс ердөө нэг өдрийн дараа гарч байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Үүний зэрэгцээ Ираны арми “бүрэн ялалтад хүрэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэв. Хошууч генерал Али Абдоллах Алиабади АНУ-ыг “хоосон” улс хэмээн шүүмжилж, дэлхийн өмнө “доройтсон” гэж хэлээд, Трампыг өөрийн эхлүүлсэн дайнаас “зугтахыг оролдож байна” гэж дооглон ярьжээ.

АНУ Ойрх Дорнод руу 1000 гаруй цэрэг нэмэлтээр илгээхээр болсон тухай өмнө дурдсан мэдээллийг хэд хэдэн хэвлэл мэдээлсэн нь Трампын энхийн хэлэлцээ явагдаж байна гэсэн мэдэгдлийг үгүйсгэж байна гэж олон нийт үзэж байгаа юм.

Үүний зэрэгцээ Израил өмнөд нутгийн хэсгүүдийг эзлэн авч “аюулгүй бүс” байгуулах төлөвлөгөө зарласны дараа Ливан улсын оршин тогтнол аюулд ороод байна гэж албаныхан анхаарууллаа. Ливаны олон иргэн өмнөд нутгийн томоохон хэсгийг Израил удаан хугацаанд эзлэх вий гэж болгоомжилж байна. Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац энэ сард дайны улмаас дүрвэсэн өмнөд Ливаны хэдэн зуун мянган оршин суугчид Израилийн хойд нутгийн иргэдийн аюулгүй байдал хангагдах хүртэл өмнө зүгт буцаж очихгүй гэж мэдэгдээд байгаа юм. Израилийн тал Ливаны Бейрут хотын хүн ам шигүү суурьшсан өмнөд захын 7 дүүргийн оршин суугчдад аюул ослоос зайлсхийхийн тулд яаралтай нүүн шилжих шаардлагатай талаар анхааруулга өгөөд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 20 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 23 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10