ТРАМП ДАЙНЫГ ДУУСГАХ ХЭЛЭЛЦЭЭ УДАХГҮЙ БАЙГУУЛАГДАЖ МАГАДГҮЙ ГЭСЭН Ч ИРАН ҮГҮЙСГЭВ


Трамп Ирантай “үр дүнтэй” хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран холбоо барьсан гэдгийг үгүйсгэжээ.

АНУ болон Ираны хооронд сүүлийн нэг өдрийн хугацаанд хэлэлцээ болсон бөгөөд хоёр тал “гол чухал асуудлууд дээр тохиролцоонд хүрсэн” гэж Дональд Трамп мэдэгдэж, ингэснээр мөргөлдөөн ноцтойгоор хурцдахаас сэргийлсэн мэт харагдуулсан юм. Трамп мөн дайныг дуусгах хэлэлцээр удахгүй байгуулагдаж магадгүй гэсэн ч Иран энэ мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр бөмбөгдөлтийн ажиллагаа эхэлснээс хойш 24 хоногийн хугацаанд АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгдээгүй гэнэ.

Трамп өнгөрсөн бямба гарагт хэрэв Иран Ормузын хоолойгоор дамжин усан тээвэр чөлөөтэй явахыг зөвшөөрөхгүй бол цахилгаан станцууд болон эрчим хүчний дэд бүтцийг нь бүрэн устгана гэж сүрдүүлсэн. Харин Иран хариуд нь Ойрх Дорнод даяарх дэд бүтцийг устгана гэж заналхийлсэн нь мөргөлдөөн улам гүнзгийрч, дэлхийн эдийн засгийн хямрал үүсэх вий гэсэн айдсыг нэмэгдүүлсэн юм.

Харин даваа гарагт Дональд Трамп олон нийтийн сүлжээнд АНУ Иранд тавьсан хугацаагаа тав хоногоор сунгасан бөгөөд сүүлийн өдрүүдэд хоёр тал “маш сайн, үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн" гэж мэдэгдсэн. Тэрбээр үүний дараа Флорида мужийн Палм-Бич хотод сэтгүүлчдэд хэлэхдээ Ойрх Дорнод дахь түүний тусгай элч Стив Виткофф болон ойрын зөвлөх, хүргэн Жаред Кушнер нар нэг өдрийн өмнө иранчуудтай “маш хүчтэй яриа хэлэлцээ хийсэн” гэж ярьжээ. “Энэ нь юунд хүрэхийг харъя. Бидэнд тохиролцсон зүйлс бий, гол чухал асуудлууд дээр, бараг бүх асуудал дээр тохиролцсон гэж хэлж болно. Бид маш хүчтэй яриа хэлэлцээ хийсэн, ноён Виткофф, Кушнер нар тэдгээрийг хийсэн” гэж Трамп хэлсэн юм.

Даваа гарагийн орой Трамп хэлэлцээр байгуулах боломжийг улам онцолж “Бид тав хоног өгч байна, дараа нь юу болохыг харна. Энэ хугацааны төгсгөлд маш сайн хэлэлцээ болж магадгүй гэж бодож байна.” гэж мэдэгдсэн.

Европын нэгэн албан тушаалтан хоёр улсын хооронд шууд хэлэлцээ болоогүй ч Египет, Пакистан болон Персийн булангийн орнуудаар дамжуулан мэдээ солилцож байгаа гэжээ. Пакистаны нэгэн албан тушаалтан болон өөр нэг эх сурвалж дайныг зогсоох шууд яриа хэлэлцээ энэ долоо хоногт Исламабад хотод болж магадгүй гэж хэлсэн байна.

Пакистаны уг албан тушаалтан АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс, мөн Виткофф, Кушнер нар энэ долоо хоногт Исламабад хотод Ираны албаныхантай уулзах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Трамп Пакистаны армийн дарга Асим Муниртэй утсаар ярьсны дараах үйл явдал гэжээ. Цагаан ордон Трамп Муниртай ярьсан гэдгийг мөн баталсан байна. Виткофф, Кушнер нар Исламабад руу очих эсэх талаар асуухад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “Нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа тул уулзалтын талаарх таамгийг Цагаан ордон албан ёсоор зарлахаас нааш эцсийн гэж үзэж болохгүй” гэж хэлжээ.

Сүүлийн өдрүүдэд Оман, Турк, Египет, Пакистан зэрэг улсууд дайсагналыг зогсоох зуучлалын оролдлогод оролцож байгаа тухай мэдээлэгдсэн ч эдгээр харилцаа хэр үр дүнтэй байгаа эсэх нь тодорхойгүй байна. Оманы гадаад хэргийн сайд Бадр бин Хамад Аль Бусайди даваа гарагт Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэлтийг хангахын тулд шаргуу ажиллаж байна гэжээ.

Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер парламентын хороонд хэлэхдээ ийм хэлэлцээ явагдаж байгааг мэдэж байгаа гэж мэдэгдсэн байна. Стармер, Трамп нар ням гарагийн орой утсаар ярьсан тухай хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Трампын мэдэгдэл Ойрх Дорнод даяар хүчирхийлэл үргэлжилж буй үед гарсан юм.  Арабын Нэгдсэн Эмират улс Иранаас шинэ довтолгоо ирсэн гэж мэдээлсэн бол АНУ-ын байлдааны онгоцууд Ираны өмнөд хэсэгт агаарын цохилт өгч, Израилийн батлан хамгаалах хүчин Тегеран даяар “Ираны террорист дэглэмийн дэд бүтцэд чиглэсэн шинэ давлагааны цохилтыг дөнгөж эхлүүллээ” гэж мэдэгдсэн байна.

Трамп бүх мэдэгдэлдээ АНУ Иранд хэнтэй ярьж байгаагаа хэлээгүй. “Бид хамгийн их хүндлэгддэг, ‘удирдагч’ гэж үзэж буй хүнтэй харилцаж байна.” гэж тэр хэлээд одоогийн дээд удирдагч Аятолла Можтаба Хаменеитэй ярилцаагүй гэдгээ л дурдсан байна.

Ираны өндөр албан тушаалтан АНУ Ираны парламентын дарга Мохаммад Багер Халибафтай уулзах хүсэлт тавьсан ч Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл одоогоор шийдвэр гаргаагүй, Иран хариу өгөөгүй байгаа гэж Ройтерст ярьжээ. Харин Халибаф “санхүү, нефтийн зах зээлийг нөлөөлөх зорилготой хуурамч мэдээ” гэж үүнийг тодорхойлсон байна.

Ираны Исламын хувьсгалт гвардитай (IRGC)-тай холбоотой Fars агентлаг мөн ямар ч яриа хэлэлцээ болоогүй, шууд болон шууд бус харилцаа байхгүй гэж мэдэгдсэн. Тус гварди АНУ-ын бай руу шинэ довтолгоо эхлүүлж байгаагаа зарлаж, Трампын мэдэгдлийг “сэтгэлзүйн ажиллагаа” бөгөөд “нөлөөгүй болсон” гэж тодорхойлжээ.

Ираны төрийн IRNA агентлаг Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн үгийг иш татан “найрсаг харилцаатай орнууд” АНУ дайныг зогсоох хэлэлцээ хүсэж байгааг дамжуулсан ч бодит хэлэлцээ болоогүй гэж мэдээлсэн байна.

Дөрвөн долоо хоног үргэлжилж буй АНУ-Израилийн хамтарсан довтолгоо, Трампын заналхийллийг үл харгалзан Иран хатуу байр сууриа хадгалсаар байгаа юм. Ням гарагийн шаардлагын хариуд Тегеран АНУ-ын баазуудыг цахилгаанаар хангадаг станцууд, Персийн булангийн орнуудын ус цэвэршүүлэх байгууламжуудыг онилж, Израилд хийх довтолгоогоо нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн.

Даваа гарагт Трамп хугацаагаа 5 хоногоор сунгаснаа мэдэгдсэний дараа Ираны улсын телевиз “АНУ-ын ерөнхийлөгч Ираны хатуу анхааруулгын дараа ухарлаа” гэсэн гарчиг бүхий мэдээ нэвтрүүлжээ. 

Өнгөрсөн сард Израил, АНУ хамтран явуулсан агаараас өгсөн цохилтоор дээд удирдагч Али Хаменеи болон өндөр албан тушаалын олон хүн амиа алдсан дайныг хэлэлцээний замаар ойрын үед дуусгана гэсэн мэдэгдэл олон ажиглагчийг гайхшруулж байна.

Баасан гарагт Трамп “бидэнд ярилцах хүн алга” гэж гомдоллож байсан ч “ингэх нь бидэнд таалагдаж байна” гэж зөрчилтэй мэдэгдэл хийсэн юс.

Ираны довтолгоонууд Ормузын хоолойг бараг хаахад хүргэсэн бөгөөд энэ нь дэлхийн нефть, шингэрүүлсэн хийн тавны нэгийг дамжуулдаг тул дэлхийн эдийн засгийн ноцтой хямрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлжээ. Даваа гарагийн өглөө хөрөнгийн зах зээлүүд огцом унасан ч Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ бага зэрэг буурч, зарим зах зээл сэргэж эхэлсэн байна.

Лондоны Chatham House байгууллагын тэнгисийн аюулгүй байдлын шинжээч Ормузын хоолойг нээх тухай тохиролцоо хийсэн ч өмнөх нөхцөл байдалд эргэн орохгүй гэжээ. “Персийн буланд олон эрчим хүчний дэд бүтэц сүйдсэн. Тиймээс хоолой нээгдсэн ч дайны өмнөх түвшинд хүрэхгүй. Эрсдэл, айдас хэвээр байна. Иран усан тээврийг зөвшөөрсөн ч салбар нь үр ашиг бус тогтвортой байдлыг илүүд үзнэ” гэж тэр хэлсэн байна.

Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн АНУ, Израилийн довтолгооноос үүдэлтэй 2000 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь Иранчууд юм. Ливанд Израилийн Хезболлахын эсрэг ажиллагаанд 1039 хүн амиа алдаж, 2876 хүн шархаджээ.

Ираны тал  Трампын мэдэгдлийг үгүйсгэж байна. “Трамп зүгээр л цаг хожиж, дараагийн алхмаа тооцоолж байна. Тэр хэлэлцээний дунд энэ дайныг эхлүүлсэн. Тэгээд тэр хэнтэй ярьж байгаа юм бэ. Хэн ч үүнийг мэдэхгүй” гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 20 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 23 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10