​ ГЕПАТИТ Д ВИРУСИЙН ЭСРЭГ БУЛЕВИРТИД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНД 180 ЭМЧЛҮҮЛЭГЧ ХАМРАГДЖЭЭ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны дарга, удирдлагууд гепатит Д вирустэй иргэдийн төлөөлөлтэй уулзжээ.

Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/272 дугаар “Журам батлах тухай” тушаалын дагуу гепатит Д вирусийн халдварын үед булевиртид эмийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэн хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 180 эмчлүүлэгч эмчилгээнд хамрагдсан байна.

Олон улсын эмчилгээний удирдамжид булевиртид эмийн эмчилгээг 96 долоо хоног хийхээр баталсан байдаг. Тус хугацаанд эмчилгээнд хамрагдаж, эмчилгээ нь дуусаж буй иргэд болон энэ онд шинээр эмчилгээнд хамруулах иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор тус уулзалтыг хийсэн байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмчилгээ нь дууссан иргэд цаашид өвчнөө хэрхэн хянах, ямар эмчилгээг хэрхэн яаж хийлгэх, илүү олон хүнийг эмчилгээнд хамруулах боломж, шинэ эмийн эмчилгээний сонголт, судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулжээ.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд гепатит В, D вирусийн халдвартай 4000 орчим хүн идэвхтэй хяналтад байдаг. 2025 онд албан бичгээр авсан судалгаагаар хөдөө орон нутагт гепатит В, D вирусийн халдвартай, идэвхтэй хяналтад 3000 орчим хүн эмчилгээнд хамрагдахаар хүлээж байна.

2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 180 гаруй хүнийг шинээр эмчилгээнд хамруулах боломжтой байгаа юм. Энэ хүрээнд гепатит Д вирусийн эсрэг булевиртид эмийн эмчилгээнд хамруулах журмыг шинэчлэн батлахаар ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд иргэдийг эмчилгээнд хамруулахтай холбоотой зөрчлүүд илэрсэн бөгөөд ХӨСҮТ-д ЭМЯ-аас хоёр удаагийн шалгалт оруулжээ. Мөн иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу "Эмчилгээнд хамруулах эмч нарын багийн бүрэлдэхүүн"-д өвчтөний төлөөллийг ажиглагчаар оруулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үүрэг болгов.

Ингэснээр эмчилгээнд хамруулах үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хяналттай явагдах юм.

Журмыг шинэчлэн баталснаар 2026 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ажлын хэсэг хуралдан иргэдийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГО… 15 минутын өмнө
АЛТАЙН ӨВӨР ГОВИОР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ТАЛ, ХЭЭРИЙН НУТГААР САЛХИТА… 1 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ЗОГСООХ… 10 цагийн өмнө
MXRINGSTAR ХАМТЛАГ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ӨРӨӨНД ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ БЭЛЭГЛЭЛЭЭ 15 цагийн өмнө
COP17-ТОЙ ХОЛБООТОЙГООР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ӨДРҮҮДИЙГ ЦАХИМД ШИ… 15 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЖЕФФРИ ЭПШТЭЙН БА МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ 15 цагийн өмнө
ГОЛ УСАНД ӨРГӨСӨН ЕМБҮҮ, АЛТ, МӨНГӨН ЭД ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛЫГ ЗО… 19 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ 457 ХҮНД ӨГЧ, 4000 ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ҮЗҮҮЛЖ, 869 … 20 цагийн өмнө
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН НЭМЭЛТ ЗАРИМ НИСЛЭГҮҮДДЭЭ УРАМШУУЛАЛ ЗАРЛАЖЭЭ 20 цагийн өмнө
ОРХОН, ӨВӨРХАНГАЙ, ХЭНТИЙ, ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭРТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ… 21 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУ… Өчигдөр
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ Өчигдөр
ИРГЭН, ААН-ИЙН ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАТВАРЫН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨ… Өчигдөр
СOP 17 ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД 12 ДЭД ХОРООНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
​ ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦХИХХЯ-ТАЙ ХАМ… 2026/04/28
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДЭД ХОРООД ХУРАЛДАЖ, АЖЛАА ЭРЧИМЖҮҮ… 2026/04/28
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/04/28
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН АСУУДЛААР КОМИССЫН ГИШҮҮНИ… 2026/04/27
Их Уншсан
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ГОЁМСОГ ЭРТНИЙ НОМЫН САНГУУД 2026/04/23
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО 2026/04/19
ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЯВ… 2026/04/27
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН АСУУДЛААР КОМИССЫН ГИШҮҮНИ… 2026/04/27
ЗАЙСАН, НҮХТИЙН АМАНД ОРШИН СУУГЧД 125 ИРГЭНИЙ ГАЗАР ЭЗЭМШИХ АСУУДЛЫГ … 2026/04/18
НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРНА 2026/04/18
С.АМАРСАЙХАН: СИСТЕМ НЭГДЭХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС БҮРДЭХГҮЙ 2026/04/17
ТРАМПАД ХАЛДАХЫГ ЗАВДСАН АЛЛЕН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХИЙСЭН БҮХНИЙГ БОДОХОО… 2026/04/27
ХҮЧТЭЙ САЛХИ, ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/04/19
МОНГОЛ УЛС УС, БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ, БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ … 2026/04/22
Л.ЭНХРИЙЛЭН АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 2026/04/17
​ ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦХИХХЯ-ТАЙ ХАМ… 2026/04/28
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУ… Өчигдөр