Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн талбай дээр суулт хийж байгаа эмч, ажилтнуудтай өнөөдөр /2025.10.27/ уулзлаа. Энэ нь суулт хийж байгаа эмч, ажилтнуудтай Ж.Чинбүрэн сайдын уулзсан гурав дахь уулзалт юм.
Ж.Чинбүрэн сайд энэ үеэр "Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд цалин нэмэх зорилготой нэг төгрөг ч нэмэгдээгүй. Бодитой мөнгө цалин нэмэх зориулалтаар тавьж байж цалин нэмэгдэнэ. Өнөөдөр 14 цагаас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлаад байна" гэсэн мэдээллийг өгчээ.
Мөн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2024-2025 оны гурван талт гэрээг дүгнэн, тавьж буй шаардлагын дагуу хэлцэл хийхэд бэлэн гэсэн байна.
Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардаж байгаа бөгөөд тав хоногт багтаан цалин хөлс болон бусад асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаяхаа өнөөдөр /2025.10.27 мэдэгдсэн юм..
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна