Б.ЭНХБАЯР: ГОЛОМТЫН БАЯСГАЛАНГ ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ СОНСГОЛД НОТЛОХ БАРИМТААР НОТОЛЖ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН НАДААС ӨӨР ХҮН БАЙХГҮЙ


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө олон хүний талаар ярьсны дотор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бодь интернэйшнлээс 500 мянган доллар авсан гэх хэргийг АТГ-т шалгуулна гэж мэдэгдсэн. 

Харин Б.Энхбаяр "Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Мөн 

"Пээ. 500 мянган ам доллар Б.Энхбаяр Бодиос авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьсанаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. Бодийн офтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.
Бодьтой хийсэн 6 офтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ өөрөө хийсэн байдаг. Захирал нь Амундра байсан. Бодийн офтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. Голомтын Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй, байхгүй. Л.Оюун-Эрдэний ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз орьё Л.Оюун-Эрдэнээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна." гэсэн байна.  

Мөн "Парламентат ёс, сонгодог парламентын тогтолцоо гэж яг юу юм бэ. Олонхи болсон нь Засгийн газраа бүрдүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг төлөөллийн ардчилал юм. Үндсэн хууль ч ийм юм. Үндсэн хуулийнхаа эл зарчмыг нулимаад, парламентаа сөрөг хүчингүй болгоод, бүгдээрээ хамтдаа эрх барья гэсэн нь бүгдээрээ хамтдаа дарангуйлья л гэсэн үг байсан. Энэ нь өөрөө ардчилсан Үндсэн хуульт ёсны эсрэг, парламентат ёсоо үгүйсгэсэн, “парламентын дарангуйлал”-ыг бий болгосон. Үндсэн хууль амьтай, сүнстэй учраас өөрт нь халдсан энэ дарангуйлагчийг шилгээсэн. Шаал худлаа юм суурь мэдлэггүй ярьж суух Л.Оюун-Эрдэнэ.

...2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт нь Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга, Г.Занданшатар УИХ-ын дарга байх үед хийгдсэн. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг зөвхөн Үндсэн хуульд зааснаар хязгаарлаж, нэг л удаа сонгогдох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын нийт гишүүний олонхоор огцрох(хуралдаанд оролцсон олонх биш) өөрчлөлт хийгдэж хүчтэй, тогтвортой Ерөнхий сайдтай болох тогтолцооны өөрчлөлт хийгдсэн. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн анхны үр дүн, 1990 оноос хойш тогтвортой 5 жил хашсан нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд юм. Мөн 1992 оны Үндсэн хуулиас хойш парламентаар “итгэл үзүүлэхгүй” үндэслэлээр огцорсон анхны Ерөнхий сайд. Өөрт нь итгэл үзүүүлэх эсэх асуудлыг парламентад оруулна гэдэг нь өөрөө хариуцлага үүрэх санаачилга бол биш, харин хариуцлага үүрэлгүй цааш ажиллах тухай санаачилга. Өөрийн хариуцлага гэдэг нь өөрөө өргөдлөө өгөх тухай юм. Саяхны мэт боловч Үндсэн хуульчлагдсан ийм харилцаанууд үнэнээрээ үлдэж байх учиртай." гэж бичсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.АНУДАРЬ ДУШАНБЕ ИХ ДУУЛГЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 5 цагийн өмнө
2026 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ ГҮНЗГИЙ ЦЭЦЭ… 5 цагийн өмнө
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД АЛТ МЭТ ЦЭЦЭГЛЭХ… 7 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД BEIJING UNICARE ЭМНЭЛГЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛ… 7 цагийн өмнө
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЧИМЭЭГҮЙ ЦЭЦЭГЛЭЛТ… 8 цагийн өмнө
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД БОДЛУУД ЖИГҮҮРТЭЙ БО… 16 цагийн өмнө
АТҮТ: НОГООН ДУГААРЫГ PRIUS, AQUA ЗЭРЭГ ГИБРИД, ЗАЛГАДАГ ГИБРИД АВТОМА… 17 цагийн өмнө
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТЭВЧЭЭР ЭЛБЭГ ДЭЛБЭ… 17 цагийн өмнө
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮЧ БА УХА… 19 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГО… 19 цагийн өмнө
АЛТАЙН ӨВӨР ГОВИОР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ТАЛ, ХЭЭРИЙН НУТГААР САЛХИТА… 20 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ЗОГСООХ… Өчигдөр
MXRINGSTAR ХАМТЛАГ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ӨРӨӨНД ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ БЭЛЭГЛЭЛЭЭ Өчигдөр
COP17-ТОЙ ХОЛБООТОЙГООР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ӨДРҮҮДИЙГ ЦАХИМД ШИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЖЕФФРИ ЭПШТЭЙН БА МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ Өчигдөр
ГОЛ УСАНД ӨРГӨСӨН ЕМБҮҮ, АЛТ, МӨНГӨН ЭД ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛЫГ ЗО… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ 457 ХҮНД ӨГЧ, 4000 ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ҮЗҮҮЛЖ, 869 … Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН НЭМЭЛТ ЗАРИМ НИСЛЭГҮҮДДЭЭ УРАМШУУЛАЛ ЗАРЛАЖЭЭ Өчигдөр
ОРХОН, ӨВӨРХАНГАЙ, ХЭНТИЙ, ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭРТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУ… Өчигдөр
Их Уншсан
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ГОЁМСОГ ЭРТНИЙ НОМЫН САНГУУД 2026/04/23
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮЧ БА УХА… 19 цагийн өмнө
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО 2026/04/19
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТЭВЧЭЭР ЭЛБЭГ ДЭЛБЭ… 17 цагийн өмнө
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН АСУУДЛААР КОМИССЫН ГИШҮҮНИ… 2026/04/27
ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЯВ… 2026/04/27
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУ… Өчигдөр
ЗАЙСАН, НҮХТИЙН АМАНД ОРШИН СУУГЧД 125 ИРГЭНИЙ ГАЗАР ЭЗЭМШИХ АСУУДЛЫГ … 2026/04/18
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД БОДЛУУД ЖИГҮҮРТЭЙ БО… 16 цагийн өмнө
НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРНА 2026/04/18
ТРАМПАД ХАЛДАХЫГ ЗАВДСАН АЛЛЕН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХИЙСЭН БҮХНИЙГ БОДОХОО… 2026/04/27
ХҮЧТЭЙ САЛХИ, ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/04/19
​ ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦХИХХЯ-ТАЙ ХАМ… 2026/04/28