ТРАМП ИРАНЫ УДИРДЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН ГЭСЭН Ч БАЙДАЛ УЛАМ ХУРЦДАЖ БАЙНА


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Ираны дээд удирдагч Али Хаменеи агаарын цохилтоор амиа алдсаны дараа Ираны шинэ удирдлагатай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр АНУ-Израилийн дэглэмийг түлхэн унагаах зорилготой цохилтын дараах хоёр дахь өдөр Ираны хотууд руу хүчтэй бөмбөгдөлт үргэлжилж, Тегеран пуужингийн хариу цохилт өгөх  үед ийм мэдэгдэл хийсэн юм.

Энэ мөргөлдөөн бүс нутаг болон дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэлжээ.

Газрын тосны үнэ огцом өссөн байна. Brent маркийн газрын тосны үнэ 10 орчим хувиар өсөж, нэг баррель нь 80 ам.долларт хүрсэн. Мэргэжилтнүүд мөргөлдөөн үргэлжилвэл газрын тосны үнэ 100 ам.долларт хүрч болзошгүй гэж таамаглаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Персийн булангаас гарах чухал гарц болох Ормузын хоолойгоор дамжих тээвэр бараг зогсонги байдалд ороод байна. Ачааны хоёр хөлөг онгоцонд халдсаны дараа 150 орчим нефтийн хөлөг онгоц зогсжээ. Ираны тал уг хоолойг хаасан гэж мэдэгдээд байгаа юм.

Хохирол ба цэргийн нөхцөл байдал

Ираны НҮБ-д суугаа элчин сайд Амир Саид Иравани Аюулгүйн зөвлөлийн хурал дээр АНУ-Израилийн цохилтоор олон зуун энгийн иргэн амь үрэгдэж, шархадсан гэж мэдэгдсэн. Минaб хот дахь охидын бага сургуульд болсон бөмбөгдөлтөөр 165 хүн нас барсан гэж Ираны төрийн хэвлэл мэдээлсэн юм.

Нөгөө талд Ираны пуужингийн цохилтоор 9 израил хүн амиа алдсан, цаашид ч энэ тоо нэмэгдэж мэднэ гэсэн байна. АНУ гурван цэрэг амиа алдаж, тав нь шархадсаныг баталсан.

Кувейт, Абу Даби, Дубайн нисэх буудлууд пуужингийн халдлагад өртөж, түр хаагдсан нь дэлхийн агаарын тээвэрт томоохон саад учруулаад байна.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан шинэ дээд удирдагчийг сонгох хүртэл  түр хугацаанд гурван хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын зөвлөл үүргийг нь гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн. Шинэ дээд удирдагчийг сонгох үйл явц хурдан явагдана гэж албаны хүн хэлсэн юм.

Трамп Ираны тал ярилцахыг хүсэж байна, би зөвшөөрсөн хэмээн The Atlantic сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн бөгөөд мөргөлдөөнийг үргэлжлүүлэх эсэх талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй ч америк иргэдийн амь нас хохирвол өшөө авна гэж анхааруулсан. Reuters-Ipsos-ын судалгаагаар америкчуудын дөрөвний нэг орчим нь Иранд хийсэн халдлагыг дэмжиж байгаа нь тогтоогджээ.

Мөргөлдөөн бүс нутгийн хэмжээнээс хальж, дэлхийн нефтийн зах зээл, тээвэр, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч цэргийн ажиллагаа үргэлжилсээр, бүр хурцадмал байдалд ороод байгаа юм. Израилийн цэргийн албаныхан Тегераны төвд нэмэлт цохилтын давлагаа эхлүүлснээ өнөөдөр /2026.03.02/ мэдэгдсэн юм.  

Ливан дахь Хезболлах бүлэг Израил руу харвасан пуужин, дронуудыг өөрсдөө илгээсэн гэдгээ зарлажээ. Тэд энэ үйлдлээ Ираны дээд удирдагч Али Хаменеиг хөнөөсний хариу болгож хийсэн гэж тайлбарлажээ.  Харин Израилийн цэргийн албанаас Хезболлах бүлгийн эсрэг Ливан даяар цохилт өгөх ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгдээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 40 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10